Бидний тухай

 Гялс ХХК нь тухайн үеийн улсын лабораториудад 1-3 хоног хийгддэг байсан лабораторийн шинжилгээг автомат анализатор, түргэвчилсэн оношлуур, шинэ урвалжаар иргэдэд 10минутаас 5 цагийн хооронд түргэн шуурхай хийж гүйцэтгэх зорилгоор 1997 онд анхны хувийн хэвшлийн лаборатори болон байгуулагдаж байжээ.

 Түүнээс хойш 14 жилийн хугацаанд лабораторийн бүрэн автоматжуулсан клиникийн шинжилгээ хийх; лаборатори, эмнэлэгийн багаж тоног төхөөрөмж, урвалжын ханган нийлүүлэлт; эрдэм шинжилгээны бага хурал, уулзалт, шинэ дэвшилтэт технологи, аргачлал, багаж тоног төхөөрөмжийн сургалт семинар, үзэсгэлэн худалдаа; биологи болон клиникийн сорьц боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт болон бусад лабораторийн техник ажиллагааны үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явууж ирсээр байгаа билээ. 2008 оноос компанийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор компанийн үйл ажиллагаа 3 чиглэлд хуваагдсан: Гялс ЛАБОРАТОРИГялс ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ, Гялс АНАГААХ УХААНЫ ТӨВ.

 
Гялс ЛАБОРАТОРИ- Нийт 300 гаруй төрлийн түгээмэл, өдөр тутам хийгддэг биохими, гематологи, бактериологи, молекул биологи, иммунологийн шинжилгээнээс гадна манай нөхцөлд хийх боломжгүй эсвэл тусгай технологи шаардах шинжилгээг шаардлагатай гэж үзвэл Францын Мерьюгийн лаборатори луу сорьцыг илгээж шижилүүлэх боломжтой.  Бид өдөр тутмын үйлчлүүлэгч/өвчтөн өөрийн биеэр лабораторид ирж сорьц өгөхөөс гадна, байгууллага хамт олон, цэцэрлэг сургууль, сонгон шалгаруулалтын гэх мэт гэрээт шинжилгээг захиалагчийн хүсэлтийн дагуу сорьц цуглуулах баг очиж авах үйлчилгээг мөн үзүүлж байна. Манай лабораториор өдөрт 300-500 үйлчлүүлэгч үйлчлүүлдэг бөгөөд бид хэрэглэгчдийн ая тухыг хангах, цаг хугацааг хэмнэх, шинжилгээний хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
Гялс ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТЛабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, урвалж, тэжээлт орчин үйлдвэрлэлээр Дэлхий дахинд танигдсан томоохон үйлдвэрлэгч Франц улсын Biomeriuex, Итали улсын Maroche, Герман улсын Brand, Америк улсын Dynex зэрэг компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Ханган нийлүүлэтийн хэлтсийхэн ханган нийлүүлсэн тоног төхөөрөмжийн найдвартай тасралтгүй үйл ажиллагаа, захиалагч талд зориулсан дотоодын болон гадаадын сургалт, засвар үйлчилгээнд онцгой анхаарал тавьж ажилладаг. Үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Хятад, Австрали, Европд Гялсын суурин төлөөлөгчид ажиллаж байна.
Гялс АНАГААХ УХААНЫ ТӨВ
 Аливаа өвчин, эмгэгийг илрүүлэн оношлох, эмчилгээний тактик сонгох, эмчилгээний үр дүн, өвчний тавиланг тогтооход зайлшгүй шаардлагатай байдаг лабораторийн шинжилгээ хийдэг багаж тоног төхөөрөмж, технологийн аргачлал нь өдрөөс өдөрт дэвшин сайжирч, шинэчлэн хувьсаж байгаа билээ.  
"Гялс" анагаах ухааны төв, Монголын Анагаах Ухааны Академи хамтран жил бүр клиникийн лабораторийн оношлогоонд гарч байгаа шинэ болон дэвшилтэт технологи, техник багаж тоног төхөөрөмж, шинжилгээ оношлогооны аргачлал, тэдгээрийн ач холбогдол, харьцуулалт, Монгол улсад нэвтрэх боломж бололцооны болон Монгол улс дахь хэрэглээны талаар танилцуулах, хэлэлцүүлэг явуулах, хүмүүсийг хооронд нь танилцуулах, холбож өгөх зорилгоор шийдвэр гаргах түвшиний мэргэжилтэн, хувийн болон улсын клиникийн болон лабораторийн эмч нар, анагаахын оюутнуудад, эмнэлэгийн тусламж үйлчилгээний бизнес эрхлэгчидэд хандсан сургалт семинарыг хийсээр ирсэн билээ.  
 
 

 

 

Багаж, тоног төхөөрөмж


Warning: Parameter 1 to modMainMenuHelper::buildXML() expected to be a reference, value given in /home/gyalsjxw/public_html/libraries/joomla/cache/handler/callback.php on line 99