Хэрхэн шинжлэх вэ?

Нийт уураг болон альбуминыг өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлыг хянах зорилготойгоор хийдэг.

Мөн нийт уургийн хэмжээ эсвэл глобулины уургууд их, бага байх нь олон эмгэгтэй холбоотой байж болох тул нийт уураг болон альбумины шинжилгээг оношилгооны зориулалтаар, эрүүл мэндийн байдалд орсон өөрчлөлтүүд хянахад эсвэл өөр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлоход ашиглаж болно.

Нийт уургийн хэмжээ нь шим тэжээлийн төлөв тодорхойлдог тул элэг, бөөрний эмгэгийг оношлоход ашиглаж болно. Заримдаа шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх маягаар хийлгэж болно. Нийт уургийн хэмжээ хэвийн бус байвал дахин шинжилж, ихсэж багассан тодорхой уургийг мэдэн, оношилгоонд хэрэглэнэ.

Хэзээ захиалагддаг вэ?

Нийт уургийн шинжилгээг урьдчилан сэргийлэх маягаар хийлгэх нь элбэг. Мөн огцом жин хасах гэх мэт шинж илэрсэн үед өвчтөний шим тэжээлийн төлөвийн тухай ерөнхий мэдээлэл хэрэгтэй үед захиалдаг. Элэг, бөөр, ясны чөмөгний эмгэг эсвэл эдэд их хэмжээний шингэн тунах үед захиалж болно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Нийт уургийн шинжилгээний хариуг ихэвчлэн CMP шинжилгээний хариутай хамт өвчтөний шим тэжээл болон элэг, бөөр гэх томоохон эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг харуулна. Харин шинжилгээний хариу хэвийн бус байвал, дахин шинжилж цусан дахь уургийн хэмжээнд нөлөөлж буй эмгэгийг тодорхойлдог.

  • Уургийн хэмжээ бага байх нь элэг, бөөрний эмгэг эсвэл уургийн зохистой боловсролт нь саатах эмгэгийг илтгэнэ. Мөн шим тэжээлийн дутагдал, Целиак болон IBD эмгэгүүд нь уургийн түвшинг бууруулна.
  • Уургийн өндөр түвшин нь архаг үрэвсэл болон элэгний вирус, ДОХ гэх халдваруудаас үүдэлтэй байж болзошгүй. Мөн ясны чөмөгний эмгэгүүд нь ихэсгэх боломжтой.

Зарим лабораториуд альбумин, глобулины харьцаа буюу A/G харьцааг тодруулдаг. Ихэвчлэн альбумин нь илүү байх бөгөөд харьцаа нь 1-ээс илүү байдаг. Аливаа эмгэг нь альбумин болон глобулин уургуудад нөлөөлдөг тул A/G харьцаагаар уургийн түвшинд нөлөөлөх шалтгааныг олоход тустай.

  • A/G түвшин бага байх нь глобулины нийлэгжилт хурдсаж чөмөгний хавдар, аутоиммун эмгэг болохыг эсвэл альбумины нийлэгжил удааширсан буюу цирроз, бөөрний эмгэг байх болзошгүй.
  • A/G түвшин өндөр байх нь иммуноглобулины нийлэгжилт удааширч гены гачигдал болон цусны цагаан эсийн хавдар байхыг илтгэнэ. Элэгний энзимийн шинжилгээ гэх мэт илүү тодорхой шинжилгээ хийж оновчтой онош тавина.
  • Цусны тэлэлтээс үүдэлтэй нийт уургийн багадалтын үед A/G харьцаа нь хэвийн байх бөгөөд альбумин, глобулин нь ижил хэмжээнд шингэрнэ. 

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Цучны эс өгөх үеэр чангалуур ашиглахгүй байх нь хуурамч өндөр түвшин гаргадаг. Уургийн тоонд нөлөөлөх эмүүдэд эстроген мөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эмнүүд орно.