Хэрхэн шинжлэх вэ?

CA 19-9 нь хавдар оношлоход хангалттай тодорхой, мэдрэмтгий биш. Ихэвчлэн дараах зорилгоор хавдрын маркер болон ашиглагддаг:

  • Нойр булчирхайн хавдар болон нойр булчирхайн үрэвсэл гэх мэт бусад өвчнөөс ялган таних
  • Хавдрын эмчилгээний үр дүнг тодорхойлох
  • Хавдрын сэдрэлтийг хянах

CA 19-9 нь их хэмжээгээр ялгарч байгаа тохиолдолд л түүнийг хавдрын маркер болгон ашигладаг. Цөсний хүүдийн хавдартай хүмүүсийн 65%-н CA 19-9 түвшин өндөр байдаг тул энэ төрлийн хавдрын үед мөн захиалагдаж болно.

Хэзээ захиалагддаг вэ?

Нойр булчирхайн хавдрын шинж тэмдэг (хэвлий орчмоор өвдөх, толгой эргэх, жин хасах, шарлах г.м) илэрсэн үед CEA, билирубин, болон элэгний панелтай хамт захиалагдаж болно.

Хавдрын үед CA 19-9 түвшин өндөр байвал эмчилгээ хийгдэх үед дахин шинжилж, үр дүн, сэдрэлтийг хянадаг.

Цөсний хүүдийн хавдар, түгжрэлийн шинж тэмдгийн үед захиалагдаж болно. Хавдрын бус цөсний хүүдийн түгжрэлийн үед CA 19-9 түвшин маш өндөрт хүрч, эмчилсний дараа хэвийн түвшинд эргэн очдог. Энэ тохиолдолд эмчилснээс хойi 1-2 долоо хоногийн дараа CA 19-9 түвшинг дахин шинжлэх нь тохиромжтой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

CA 19-9 түвшин бага байх нь эрүүл хүмүүст илэрдэг бол элэг, нойр булчирхайн өвчний үед ихэсдэг.

Нойр булчирхайн болон бусад хавдар, зарим эмгэгийн үед дундаас өндөр түвшин илэрдэг. Хамгийн өндөр түвшин нь гадаад шүүрлийн нойр булчирхайн хавдрын үед илэрнэ. Энэ хавдар нь хоол боловсруулах энзим ялгаруулдаг эд болон түүнийг нарийн гэдэс рүү зөөвөрлөгч сувгуудад тохиодог бөгөөд нойр булчирхайн хавдрын 95% нь энэ төрлийнх байдаг.

CA 19-9 түвшингийн хяналтыг хавдрын эмчилгээний үед мөн дараагаар хийвэл тустай. Түвшингийн ихсэл багасал нь эмчилгээний үр дүн, хавдрын сэдрэлт болон мэс заслын үед хавдар бүрэн арилсан эсэхийг эмчид илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Харамсалтайгаар нойр булчирхайн хавдарт анхааруулах шинж тэмдэг ховор. CA 19-9 түвшин өндөрт хүрээд, хавдрын шинж тэмдгүүд илрэх үед ахисан шатанд нэгэнт хүрсэн байдаг.