Ямар зорилгоор хийгддэг вэ?

Цусны ерөнхий шинжилгээ нь ерөнхий үзлэгийн нэг хэсэг бөгөөд дараах зорилготой хийгдэнэ:

  • Олон төрлийн өвчин, эмгэгийг илрүүлэх
  • Цус задралаас үүдсэн цус багадалт (hemolytic anemia), халдвар, үрэвсэл, цус алдалт, цагаан эсийн хавдар гэх эмгэгүүдийг оношлох
  • Эмчилгээний үр дүнг хянах
  • Химийн эмчилгээ, туяа эмчилгээ зэрэг цусны эсүүдэд нөлөөлөх эмчилгээний үед
  • Цусны ерөнхий шинжилгээ нь дараах зүйлсийг тодорхойлно:
  • Цагаан эсийн хэмжээ
  • Улаан эсийн хэмжээ, тархалтын коэффицент, дундаж эзлэхүүн, дундаж гемоглобин, ногдох гемоглобины коэффицент, хазайлтын коэффицент
  • Гемоглобин
  • Гематокрит
  • Цусны ялтасын хэмжээ, дундаж эзлэхүүн, тархалтын өргөн
  • Үрэвсэл, харшлын үеийн хянах

Хэзээ захиалагддаг вэ?

Цусны ерөнхий шинжилгээ нь маш түгээмэл хийгддэг шинжилгээ бөгөөд биеийн ерөнхий үзлэгийн нэг хэсэг болдог.

Цусны эсүүдтэй хамааралтай эмгэгүүдийн шинж тэмдгүүд илрэх үед захиалагдана. Ядарч, сульдах, халдвар, үрэвсэл, хөхрөх, цус алдалтын шалтгаан, хүнд байдлыг тодорхойлохын тулд захиалж болно.

Цусны эсүүдэд нөлөөлөх эмгэгийн үед хяналт тавих, мөн эмчилгээний үр дүнг хянах зорилготой ойр ойрхон хийгдэнэ.

Химийн эмчилгээ зэрэг нь ясны чөмөг дэх эсийн нийлэгжүүлэлтэд нөлөөлдөг ба зарим эмүүд нь цагаан эсийн тоонд нөлөөлдөг тул эдгээрт хяналт тавина.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Цусны ерөнхий шинжилгээний хариуг нийтэд нь уншиж, нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлдог.

Components of the CBC

Цусны цагаан эс

шинжилгээний нэр бага түвшинТЭЙ гарах шалтгаан өндөр түвшинТЭЙ гарах шалтгаан
Цагаан эсийн хэмжээ
  • Ясны чөмөгний эмгэг, гэмтэл
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Цусан дахь халдварууд (сепсис)
  • Ясны чөмөгт хамааралтай хавдрууд
  • Хоол хүнсний дутагдал
  • Дархлаа тогтолцооны эмгэгүүд
  • Бактери болон вирүсийн халдвар
  • Үрэвсэл
  • Цагаан эсийн хавдар
  • Харшил, багтраа
  • Эд эсийн үхжил (осол гэмтэл, түлэгдэл, зүрхний шигдээс)
  • Биеийн хүчний дасгал, их хэмжээний стресс
Нейтрофилийн хэмжээ

  • Цусан дахь халдварууд (сепсис)
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Хоол хүнсний дутагдал
  • Эм, химийн эмчилгээний хариу үйлдэл
  • Дархлаа дутмагшил
  • Ясны чөмөгний эмгэгүүд
  • Ясны чөмөгт хамааралтай хавдрууд
  • Цочмог бактерийн халдварууд
  • Үрэвсэл
  • Осол гэмтэл, зүрхний шигдээс, түлэгдэл
  • Биеийн хүчний дасгал, их хэмжээний стресс
  • Цагаан эсийн хавдар
  • Кушингийн хам шинж
Лимфоцитийн хэмжээ
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Вирүст халдварууд (ДОХ, хепатит, томуу)
  • Ясны чөмөгний гэмтэл (хими эмчилгээ, туяа эмчилгээ)
  • Кортикостероидын хэрэглээ
  • Цочмог вирүсийн халдвар
  • Зарим бактерийн халдвар (сүрьеэ)
  • Токсоплазмын халдвар
  • Архаг үрэвсэл
  • Лимфоцит цагаан эсийн хавдар
  • Цочмог стресс
Моноцитийн хэмжээ
  • Ясны чөмгийн эмгэг, гэмтэл
  • “Үслэг эсийн хавдар”
  • Цусны улаан эсийн багасал
  • Архаг халдвар (сүрьеэ, мөөгөнцрийн халдвар)
  • Зүрхний халдвар
  • Коллаген судсан эмгэгүүд
  • Моноцит, миеломоноцитийн цагаан эсийн хавдар
Эозинофилийн хэмжээ Ихэвчлэн цусан дахь хэмжээ нь бага бөгөөд бага тоо нь ач холбогдолтой бус.
  • Багтраа, харшил
  • Эмийн хариу үйлдэл
  • Шимэгч хорхойн халдвар
  • Үрэвсэл
  • Зарим төрлийн хавдрууд
  • Аддисоны өвчин
Базофилийн хэмжээ Ихэвчлэн цусан дахь хэмжээ нь бага бөгөөд бага тоо нь ач холбогдолтой бус.
  • Ховор харшлууд
  • Үрэвсэл
  • Зарим цагаан эсийн хавдрууд
  • Уремиа буюу шээгийн илүүдэл
Цусны улаан эс
шинжилгээний нэр бага түвшинтэй гарах шалтгаан өндөр түвшинтэй гарах шалтгаан
Улаан эсийн хэмжээ

  • Архаг болон цочмог цус алдалт
  • Улаан эсийн дутмагшил
  • Шим тэжээлийн дутагдал
  • Ясны чөмөгний эмгэг, гэмтлүүд
  • Архаг үрэвслүүд
  • Архаг бөөрний эмгэг
  • Усгүйдал
  • Уушгины эмгэг
  • Эритропротеин үүсгэгч хавдар
  • Тамхи татах
  • Өндөрлөг газар амьдрах
  • Генийн нөлөө
  • полицитеми
Гемоглобин Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг.
Гематокрит Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. Ихэвчлэн улаан эсийн хариутай ижил байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь усгүйдал.
Улаан эсийн дундаж эзлэхүүн Талассеми, улаан эсийн дутмагшил, төмрийн дутагдлаас үүдэлтэй улаан эсийн хэмжээ хэвийн үеийнхээс жижиг байх. Витамин В12 болон фолатын дутагдал, ясны чөмөгний гэмтэл, элэгний эмгэг, бамбай булчирхайн дааврын дутагдлаас үүдэлтэй улаан эсийн хэмжээ хэвийн үеийнхээс том байх.
Улаан эсийн дундаж гемоглобин Улаан эсийн дундаж эзлэхүүний хариутай ижил. Улаан эсийн дундаж эзлэхүүний хариутай ижил.
Нэг улаан эсэд ногдох гемоглобины коэффицент Талассеми, төмрийн дутагдлын улмаас буурдаг. Аутоиммуны улаан эсийн дутмагшил, түлэгдэл, сфероцитозийн улмаас ихэсдэг.
Улаан эсийн тархалт Улаан эсийн хэмжээ ижил байгааг илтгэнэ. Улаан эсийн хэмжээ янз бүр байгааг илтгэнэ.
Цусны ялтас
шинжилгээний нэр бага түвшинТЭЙ гарах шалтгаан өндөр түвшинТЭЙ гарах шалтгаан
Цусны ялтас
  • Вирүсийн халдвар (мононузлеоз, хепатит)
  • Ялтасын аутоэсрэг бие
  • Эмийн нөлөө (ацетаминофен, квинидин, сульфа эм)
  • Цирроз
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Сепсис
  • Цагаан эсийн хавдрууд
  • Ясны чөмгийн эмгэг
  • Хими болон туяа эмчилгээ
  • Хавдрууд (уушги, хөх, ходоод гэдэс, өндгөвчний, цусны тунгалгийн хавдар)
  • Үе мөчний үрэвсэл
  • Улаан эсийн дутмагшил
Цусны ялтасны дундаж эзлэхүүн Ялтасны дундаж хэмжээ бага байгааг илтгэнэ. Энэ нь ялтсыг үүсгэх ясны чөмөгний эмгэгийг илтгэнэ. Хөгшин ялтсууд нь залуу ялтсаас жижиг байна. Том хэмжээтэй залуу ялтсууд их байгааг илтгэнэ. Ясны чөмөг хурдацтайгаар ялтас үүсгэж байгааг илтгэнэ.
Цусны ялтасны тархалт Ялтасны хэмжээ ижил байгааг илтгэнэ. Ялтасны хэмжээ янз бүр байгааг илтгэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Олон төрлийн эмгэгүүд нь цусны эсүүдэд нөлөөлж болох бөгөөд зарим нь эмчлэгдэж, зарим нь өөрсдөө эдгэрдэг.

Цус сэлбэлт нь цусны ерөнхий шинжилгээний хариунд нөлөөлнө.

Хүүхэд болон насанд хүрэгчдийн хариу өөр байна.