Хэрхэн шинжлэх вэ?

Сүрьеэгийн шинжилгээ нь нийтэд хамрагдах шинжилгээ биш бөгөөд сүрьеэгийн өндөр эрсдэлтэй хүмүүст хийгдэнэ. Үүнд:

  • ДОХ/ХДХВ гэх мэт дархлааны тогтолцоонд нөлөөлөх эмгэгийн үед
  • Гэр оронгүй, хөдөө талд, асрамжийн газар, сургууль, шорон зэрэгт амьдардаг хүмүүс
  • Сүрьеэгийн халдвартай хүмүүстэй ойрхон ажилладаг эрүүл мэндийн ажилтанд
  • Сүрьеэгийн халдвартай хүнтэй хамт амьдардаг
  • Сүрьеэгийн шинж тэмдгүүд илэрсэн үед
  • Хууль бус мансууруулах бодис тарьж байсан

Шинэ ажил эсвэл сургуульд орохоос өмнө урьдчилан сэргийлж захиалагдаж болзошгүй. Сүрьеэтэй жирэмсэн эмэгтэйчүүд үр хөврөлдөө халдаах магадлалтай. Энэ шинжилгээ нь цусан дахь сүрьеэгийн нянгийн эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх скрининг шинжилгээ бөгөөд мэдрэг болон өвөрмөц чанар султай арга.

Хэзээ захиалагддаг вэ?

Сүрьеэгийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиална. Үүнд:

  • 21 хоногоос удаан ханиалгах
  • Цустай ханиалгах
  • Цээжээр хатгах, амьсгалах, ханиалгахад хүндрэлтэй байх
  • Шалтгаангүй жин алдах
  • Ядрах
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
  • Даарах
  • Хоолны дуршил буурах

Мөн өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс жил тутамд үзлэгийн журмаар шинжлүүлнэ.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу сөрөг гарах нь сүрьеэ үүсгэгч биед илрээгүйг илтгэнэ. Харин эерэг гарвал сүрьеэ үүсгэгч байгааг илтгэх бөгөөд цээжний зураг, бусад шинжилгээний хамтаар идэвхтэй, идэвхгүй халдварыг тодорхойлно.

Идэвхигүй халдвар Идэвхитэй халдвар
Сүрьеэ үүсгэгч биед идэвхгүй хэлбэрээр оршино. Энэ хэлбэрээр хэдэн жил ч үргэлжилж болно. Сүрьеэ үүсгэгч биед идэвхтэй хэлбэрээр оршиж, биеийн эдийг гэмтээж байгаа.
Өвчний шинж тэмдгүүд илрэхгүй. Цээжний зураг хэвийн. Өвчний шинж тэмдгүүд илэрнэ.
Өвчинг бусдад халдаахгүй. Ханиалгаж, найтааж, ярьснаар бусдад халдварыг тараах магадлалтай.
Нэг төрлийн эмийг 9 сар хэрэглэнэ. 3-4 төрлийн эмийг 6 сар хэрэглэнэ.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Сүрьеэгийн вакцин байдаг бөгөөд энэ нь бага насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас хамгаалдаг боловч насанд хүрснээр тэр хамгаалалт нь арилж, өвчинд өртөмтгий болдог. Сүрьеэгийн вакцин тариулсан болон эрт үеийн сүрьеэгийн үед хуурамч эерэг болон сөрөг гарах боломжтой.