Хэрхэн шинжлэх вэ?

P24 антигений шинжилгээ нь p24 антиген болон ХДХВ-ын эсрэгбиеийг нэгэн дор зэрэг илрүүлэх бөгөөд ХДХВ -ын халдварыг оношилдог. Эмчилгээгүй өвчин тул эрт оношлон, дархлааны системыг хянах нь урт хугацаанд эрүүл энх амьдрах нөхцөлийг хангахад тустай.. Мөн өөрийн ХДХВ -ын халдвар авсан үгүйг тодорхойлсноор өөрийгөө болон бусдыг аюулд өртүүлэхээс сэрэмжлэх боломжтой.

ХДХВ -ын халдвар авснаас хойш p24 антиген болон вирүсийн тоо мэдэгдэхүйц ихэсдэг. Энэ үед (ХДХВ -ын эсрэгбие үүсэхээс өмнө) p24 антиген илрүүлэх шинжилгээ ХДХВ-ын эсрэгбиеийг илрүүлэх шинжилгээнээс мэдрэг чанар өндөртэй. Харин халдвар авснаас хойш 2-8 долоо хоногийн дараа эсрэгбиеүд үүсдэг бөгөөд энэ үед ХДХВ -ын эсрэг биеийн шинжилгээ хамгийн үр дүнтэй байдаг.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Энэ нь ерөнхий үзлэг маягаар хийгддэг шинжилгээ бөгөөд 13-64 насны бүх хүмүүсийг дор хаяж нэг удаа хийлгэхийг зөвлөдөг.

Мөн ХДХВ -ын халдвар авсан байх магадлалтай хүний ХДХВ -ын эсрэг бие илрүүлэх шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд p24 антиген илрүүлэх шинжилгээг хийж хариуг баталгаажуулах эсвэл халдвар анхан шатандаа байгаа эсэхийг оношилдог.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу эерэг гарах нь ХДХВ -ын халдвар авсан байх магадлалтайг илтгэдэг бөгөөд дахин шинжилж оношийг баталгаажуулна. .

Шинжилгээний хариу сөрөг гарах нь ХДХВ -ын халдвар аваагүй, эсвэл p24-ын түвшин хэмжигдэхээргүй бага байгааг илтгэнэ. Халдвар авсан байх магадлалтай бол хэсэг хугацааны дараа дахин шинжлүүлэхийг зөвлөдөг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

ХДХВ -ын эсрэгбие илрүүлэх шинжилгээ нь хамгийн их захиалагддаг үзлэгийн шинжилгээ.

ХДХВ -ын халдварын эхэн үед нь p24 антиген илрүүлэх шинжилгээг хийдэг. Эсрэгбие үүсэхэд p24-н түвшин буурч, төгсгөлийн үед дахин өсдөг тул энэ шинжилгээ нь халдвар авснаас хойш богино хугацаанд хийх нь хамгийн үр дүнтэй.