Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээг элэгний С вирүсийн халдварыг оношилж, эмчилгээний үр дүнг хянахад хэрэглэх бөгөөд эсрэг биеийг тоон үзүүлэлтээр илүү нарийн тодорхойлно.

HCV эсрэгбие илрүүлснээр халдвар авч байсан эсэхийг тодорхойлно. Гэвч өмнө нь халдвар авсан болоод идэвхитэй халдварыг ялгах чадваргүй.

Мөн энэхүү шинжилгээг элэгний архаг хепатитийн шинж тэмдэг илэрсэн үед ямар вирүсээр үүсгэгдэж байгааг тодорхойлох зорилгоор хийдэг

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Дараах тохиолдолд уг шинжилгээг хийлгэхийг зөвлөдөг:

  • Хууль бус мансууруулах бодис тарьж байсан
  • Цус сэлбүүлж байсан
  • Удаан хугацааны диализ хийлгэж байсан
  • Эх нь элэгний С вирүстэй
  • Элэгний С вирүстэй хүнээс халдвар авсан байх магадлалтай
  • Элэгний С вирүстэй цустай зүүтэй ойрхон ажилладаг эмнэлэг, аюулгүй байдлын ажилчид
  • Элэгний архаг өвчтэй
  • ДОХ-ын халдвар авсан

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Энэ шинжилгээний хариу ихэвчилэн эерэг, сөрөг гэж гардаг бөгөөд эерэг тохиолдолд элэгний С вирүсийын халдвар авч байсан эсвэл идэвхитэй халдвартай гэсэн үг юм.

Элэгний С вирүсийн эсрэгбие Элэгний С вирүс РНХ Элэгний С вирүсийн халдвар
Сөрөг Халдвар аваагүй, шинжилэхэд хэт эрт байна
Эерэг/Тодорхойгүй Сөрөг Халдвар аваагүй эсвэл идэвхигүй
Эерэг/Сул/Тодорхойгүй Эерэг Идэвхит халдвар

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Элэгний С вирүсийн эсрэгбие нь халдвар авснаас хэдэн сарын дараа илэрдэг боловч элэгний эмгэгийн удаах бүх үе шатуудад илэрсээр байдаг

ДОХ/ХДХВ-ын халдвартай хүмүүсийн 25% нь элэгний С вирүсийн хавсарсан халдвартай байдаг ба маш хурдацтайгаар архагших хандлагатай байдаг.