/Tөрөлх гажиг сэдээгч үүсгэгчдийг илрүүлэх шинжилгээ/

ToRCH суурь багц

T - Toxoplasm gondii - Шимэгчийн халдвар

  • Toxoplasm gondi IgG
  • Toxoplasm gondi IgM

O - Other буюу бусад гэсэн үгний товчлол бөгөөд улс орон болгоны онцлогоос хамаарч “Бусад” халдварыг илрүүлэхдээ янз янзын өвчин үүсгэгчийг илрүүлэхийг зорьдог. Манай орны хувьд “Бусад”- д хамааруулж доорх 4-н үүсгэгчийн халдварыг шинжилдэг учир манай ToRCH шинжилгээний бүрэн багцаар доорх 4-н Шинжилгээг хийж байна.

  • Anti- HCV
  • Anti- HIV
  • Tэмбүү /RPR/
  • HBsAg

R - Rubella virus - Вирүсийн халдвар

  • Rubella virus IgG
  • Rubella virus IgM

C - Cytomegalovirus - Вирүсийн халдвар

  • Cytomegalovirus IgG
  • Cytomegalovirus IgM

H - Herpes Simplex Virus ½ - Вирүсийн халдвар

  • Herpes Simplex Virus ½ IgG
  • Herpes Simplex Virus ½ IgM

ToRCH шинжилгээний Бүрэн багцаар Toxoplasm gondii, Rubella virus, Cytomegalovirus, Herpes Simplex Virus ½ өвчин үүсгэгчийн архаг болон шинэ халдварыг тус тус, “Бусад” ангилалд орсон 4 үүсгэгч буюу Hepatit B virus (HBV), Hepatit B virus (HCV), Human Immudeficiency Virus (HIV), Treponema pallidum (Тэмбүү) нийлээд 12 үзүүлэлтийг шинжилнэ.

ToRCH шинжилгээний Суурь багцаар Toxoplasm gondii, Rubella virus, Cytomegalovirus, Herpes Simplex Virus ½ өвчин үүсгэгчийн архаг болон шинэ халдварыг тус тус буюу нийлээд 8 үзүүлэлтийг шинжилнэ.

Хэн өгөх:

  • Жирэмсэн эмэгтэйчүүд/заавал биш эмчийн зөвлөгөөгөөр/
  • Төрөлхийн халдвартай байж магадгүй гэж үзсэн нярай
  • Эмчийн зөвлөгөөгөөр өгөх шаардлагатай гэж үзсэн хүмүүс

Хэзээ өгөх:

  • Жирэмсний 12 долоо хоногоос өмнө өгвөл илүү зохимжтой
  • Эмчийн зөвлөгөөгөөр өгөх шаардлагатай гэж үзсэн тохиолдол бүрд

Хаанаас сорьц өгөх:

  • Захын судаснаас цус

Тухайн шинжилгээгээр яг юу илрүүлдэг вэ?

  • Дээрх халдваруудыг авсны дараа хүний цусанд өвөрмөц уураг үүсдэг ба түүнийг эсрэгбие гэж нэрлэдэг. Энэ шинжилгээгээр яг тухайн үүсгэгчийг өөрийг нь биш харин тухайн үүсгэгчийн халдварын дүнд цусанд үүсдэг уургийг илрүүлж байгаа юм.
  • IgG(Immunoglobulin G) нь архаг/хуучин халдварыг илэрхийлнэ.
  • IgМ(Immunoglobulin G) нь шинэ халдварыг илэрхийлнэ.

Мөн энэ шинжилгээний үед Rubella virus, Cytomegalovirus, Herpes Simplex Virus ½- н IgG (Immunoglobulin G) илрэх хувь манай иргэдийн дунд өндөр байдаг энэ нь тухайн хүн шинжилгээ өгсөн өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тухайн халдварыг авч байсныг илтгэж байгаа юм. Харин яг одоо өвчтэй байгааг илтгэхгүй. Иймд энэ шинжилгээгээр IgG илэрсэн тохиолдолд шууд тухайн халдвар идэвхтэй байна гэж ташаа ойлгож болохгүй бөгөөд шинжилгээнд илгээсэн эмч, хяналтын эмчээсээ зөвлөгөө тайлбар авах шаардлагатай.

Харин IgM илэрсэн тохиолдолд анхаарах шаардлагатай бөгөөд шинжилгээнд илгээсэн эмч, хяналтын эмчээсээ зөвлөгөө тайлбар авах шаардлагатай.

Мөн “Бусад” ангилалд багтсан 4-н үүсгэгчийн хариу “эерэг” гарсан тохиолдолд бөгөөд шинжилгээнд илгээсэн эмч, хяналтын эмчээсээ зөвлөгөө авч шаардлагатай гэж үзвэл дараагийн шатны баталгаажуулах шинжилгээг өгнө.

Мөн төрөлхийн халдварын талаарх зарим мэдээллийг өгөхөд:

Төрөлхийн халдвар гэдэг нь ураг болон шинэ төрсөн нярайд эмгэг учруулж болзошгүй халдваруудыг хэлэх ба Вирүсийн халдвар, Нянгийн халдвар, Спирохетын халдвар, Шимэгчийн халдвар гэж 4 ангилж үздэг байна.

Вирүсийн халдварт: Hepatit A virus(HAV), Hepatit B virus(HBV), Hepatit C virus(HCV), Herpes Simplex Virus(HSV), Human Immudeficiency Virus(HIV), Influenza Virus, Rubella virus гэх мэт, Нянгийн халдварт: Bacillus Anthracis, Chlamydia trichomatis, Gonorrhea, Group B Streptococcus(1970- аад оноос нярайд хор хохирол учруулдаг, 1980- аад оноос нярайн эрт үеийн цусан үжлийн тэргүүлэх шалтгаан болох нь тогтоогдсон, хөгжингүй орнуудад жирэмсэн эх бүрт илрүүлэх шинжилгээ хийгддэг), Спирохетын халдварт: Treponema pallidum, Шимэгчийн халдварт Malaria, Toxoplasm gondii багтдаг байна. Анх 1971 онд Andres Nahmias нярайд туйлын хор хөнөөл учруулж болзошгүй халдваруудыг багцалж TORCH гэж нэрлэжээ. 

Үүнийг тайлбарлавал:

Т - Toxoplasm gondii- (төрөлхийн эмгэгийн 2-3%-н шалтгаан), O- Other буюу бусад гэсэн үгний товчлол бөгөөд (тухайн улс орны онцлогоос хамаарч Parvovuris B19, Voricella zoster Virus, Syphilis гэх мэт халдварыг хамааруулдаг бол манай улсын хувьд HIV, Syphilis, HBV, HCVгэх халдваруудыг жирэмсэн эх болон нярайн цусанд үзэж байна), R- Rubella virus, C- Cytomegalovirus, H- Herpes Simplex Virus гэсэн халдварууд орж байна. Эдгээр халдварууд нь дутуу төрөх, ураг өсөлтгүй болох, амьгүй болох, зулбах, сэтгэцийн эмгэг, нүд болон сонсголын алдагдал зэрэг олон эмгэгт хүргэдэг байна. Дээрх халдваруудаас урагт нөлөөлөх хор нөлөө хамгийн ихтэй халдвар нь Cytomegalovirus- т(нийт төрөлхийн халдварын 30-40%) халдвар юм.