Хэрхэн шинжлэх вэ?

Гэдсэн дэх шимэгч хорхойн өндгийг илрүүлэх шинжилгээ нь харьцангуй амархан хийгддэг бөгөөд бэлтгэсэн саванд өтгөнөө хийн лабораторид шинжлүүлнэ. Шимэгч хорхойн халдвар авсан байх шинж тэмдгүүд илэрсэн үед захиална. Мөн эргэн тойрны хүмүүсээс халдвар илэрсэн тохиолдолд шинжлүүлбэл зохистой.

Хэзээ захиалагддаг вэ?

Гэдэсний үрэвслийн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд захиална. Үүнд:

  • Суулгах
  • Салс, цустай өтгөн гарах
  • Хэвлий орчмоор их хэмжээгээр өвдөх
  • Толгой өвдөх
  • Халуурах
  • Бөөлжих, дотор муухайрах

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илрэхээс өмнө урьдчилан сэргийлж захиална. Өөр орон луу аялсан, боловсроогүй ус хэрэглэсэн тохиолдолд шинжилгээг хийлгэвэл зохино. Өндөгнөөс шимэгч хорхой гарахаас өмнө эрт шинжлүүлэх нь тохиромжтой.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу хэвийн гарсан ч, шинж тэмдэг илэрсээр байвал эмчтэйгээ зөвлөлдөн өөр шинжилгээ хийлгэх нь зохистой.

Шинжилгээний хариугаар илэрсэн шимэгч хорхойн өндгийг тодорхойлон, тохирох эмчилгээг хийлгэнэ. Хамгийн түгээмэл шимэгч хорхойнд:

  • Криптоспоридиум
  • Энтамоеба хистолика
  • Гиардиа

Мөн туузан, дугараг, хавтгай хорхойн өндөг илэрч болзошгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Шинжилгээг хийлгэхээс өмнө дараах зүйлсийг хэрэглэснээр хариунд нөлөөлдөг:

  • Туулгах эм
  • Өтгөн хатаах эм
  • Антибиотикууд
  • Будагч бодисууд