ГЯЛС” КОМПАНИД ДАДЛАГА ХИЙХ:

Манай компани шинэ залуу бэлтгэгдэж байгаа оюутан суралцагч нарт тэдний онолын мэдлэгийг практик дадлага олж авхад нь дэмжлэх үзүүлэх үүднээс өөрийн компанид дадлага хийх боломж олгодог билээ.

Түүнчлэн дадлагын хугацаанд идэвхи зүтгэлтэй ажиллаж мэдлэг чадвараараа манлайлсан шилдэг оюутнуудад Гялс Компанийн үүд хаалга нээлттэй байхба зарласан ажлын байранд шилдэг дадлагажигч оюутнуудын мэдээллийг хүргүүлж сонгон шалгаруулалтад оролцуулдаг.

Шинэ үеийн, шинийг эрэлхийлэгч, шилдэг оюутан та Монгол Улсын хамгийн анхны хувийн хэвшлийн лабораторит дадлага хийн мэдлэг чадвар, дадлага туршлагаа нэмэгдүүлэхээр шийдсэн бол доорх мэдээлэлтэй танилцана уу.

“ГЯЛС” Компанид дадлага хийх оюутан нь доорх шаардлагыг хангасан байна:

1. Монгол улсын их, дээд сургуульд суралцдаг оюутны хувьд:

  • ГЯЛС Компанитай Хамтран ажиллах гэрээ байгуулсан сургуульд сурдаг
  • Төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны сүүлийн 2 улирлын дүнгийн голч 2.8 буюу түүнээс дээш, Хувийн их, дээд сургуулийн оюутны хувьд 3.0 буюу түүнээс дээш байх;
  • ГЯЛС Компанийн тэтгэлэгээр суралцдаг оюутан байж болно;

2. Гадаадын их, дээд сургуульд суралцдаг оюутны хувьд:

  • Сүүлийн 2 улирлын дүнгийн голч 3 буюу түүнээс дээш эхсүл 80% буюу түүнээс дээш байх,

Оюутан та дээрх шаардлагыг хангаж буй бол доорх материалуудыг бүрдүүлэн “ГЯЛС” Компанийн төв байрнд хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

Үүнд:

1. Дадлагын ажилтны анкет /Гялс /

2. Их, дээд сургуулийн дадлагын удирдамж, төлөвлөгөө

3. Их, дээд сургуулийн дадлага хийлгэх тухай хүсэлт бүхий албан бичиг / хамтран ажиллах гэрээгүй тохиолдолд /

4. Их, дээд сургуулийн сургалтын албанаас өгсөн сүүлийн 2 улирлын дүнгийн баталгаажуулсан жагсаалт;

5. Цахим үнэмлэх , оюутны үнэмлэхний хуулбар

/ Эрдэм шинжилгээний хуралд оролцсон байдал, сайн дурын клубын гишүүн байж олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон байдал, сургуулийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож шагналт байранд шалгарч байсан бол давуу тал болно. /