СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ:

Бид ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд манайд ажиллах хүсэлт гаргасан хүн бүрт тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.

САНАМЖ

1. Гялс компани нь таны илгээсэн анкетыг хүлээн авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй.

2. Анкетын шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд утсаар холбогдож хариу өгөх буюу горилогч бүрт хариуг мэдэгдэхгүй.

3. Анкетийг бөглөхдөө бүх асуултад товч тодорхой хариулж, товчилсон үг хэрэглэхгүй байхыг анхаарна уу.

4. Энэхүү анкетад хавсаргасан материал нь “Гялс” компанийн өмч болох ба буцаан олгохгүй. Бид таны мэдээллийг дотоод хэрэгцээнд ашиглана.

5. Өргөдөл гаргагч нь худал мэдээлэл өгч эсхүл нуун дарагдуулж ажилд орсноор ажлаас халагдана гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гомдол гаргахгүй байх болно.6. Та бүхэн Windows-ын стандарт гарын driver ашиглаж бичнэ үү

I Анкетын шалгаруулалт

  • Ажлын зарыг бид өөрсдийн веб хуудас, зарын сайтууд болон өдөр тутмын сонинд нийтлүүлдэг ба анкет авах хугацаа дууссанаас хойш ажлын байрны шаардлагын дагуу анкетын шалгаруулалт явуулж II шатны тестны шалгаруулалтад горилогч нарыг урьдаг.

II Мэргэжлийн болон ерөнхий ур чадварын тест

  • Анкетны шалгаруулалтаас шалгарсан горилогчоос зарлагдсан ажлын байрны шаардлагад тохирсон мэргэжлийн болон ерөнхий ур чадварын тест авна.
  • Сонгон шалгаруулалт хийх комисст тухайн албан тушаалын удирдлага авна.

III Ярилцлага / ажлын байрны онцлогоос шалтгаалж 2 удаагийн ярилцлага байж болно /

  • Анкет болон мэргэжлийн болон ерөнхий ур чадварын тестнээс шалгарсан горилогчтой сонгон шалгаруулах комиссын гишүүд ярилцлага хийнэ.
  • Ярилцлагыг урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд комиссын гишүүд 2-оос доошгүй байна.

IV Эцсийн шийдвэр гаргах

  • Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын комисс гаргах бөгөөд хамтын шийдвэр байх болно.
  • Тэнцсэн горилогчид ажиллах санал тавьна.

Бүрдүүлэх материал:

    • Ажилд орохыг хүссэн анкет, өргөдөл
    • Иргэний үнэмлэхийн хуулбар / УБ хотын харьяа байх /
    • 1 хувь цээж зураг / Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, өнгөт, 3*4 хэмжээтэй/
    • Диплом болон мэргэжлийн үнэмлэх, дүнгийн хуулбар,
    • Эрүү мэндийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл / ЭМ-ийн ажилтан /