“Гялс Био” ХХК

“Гялс Био” ХХК нь Монголын Анагаах Ухааны Академийн Түшиц байгууллага болох “Гялс” Анагаах Ухааны төвийн охин компани бөгөөд анх 2013 онд тус төвийн дэргэд Биотехнологи Туршилт Үйлдвэрлэлийн Лаборатори (БТТҮЛ) нэртэйгээр байгуулагдсан. “Гялс Био” компани нь 2016 оны 3-р сарын 16-ны өдрөөс MNS 5524:2014-2 стандартын дагуу нянгийн хагас шингэн бэлэн тэжээлт орчин үйлдвэрлэх чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаад байна.

Компанийн үйл ажиллагааны чиглэл:

Компани нь Монгол Улсад анхдагч гэдгээрээ онцлог бөгөөд толгой компанийн өвлүүлсэн эрхийн дагуу “ХРОМОГЕН тэжээлт орчин”-г зохион бүтээсэн Францын нэрт эрдэмтэн А.Рамбахын үүсгэн байгуулсан ХРОМОГЕН тэжээлт орчин дагнан үйлдвэрлэдэг дэлхийн цөөхөн компанийн нэг болох ХРОМагар (CHROMagar) компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. ХРОМагар компанийн хромоген тэжээлт орчин нь өсгөвөрлөгдсөн нянг шууд ялган дүйх болон зарим түгээмэл антибиотикийн даслыг өнгөөр ялган оношлох боломж олгодог орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн билээ.

Хаяг: Гялс ХХК-ийн II байр, Дандарбаатарын гудамж 32, 16-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13321, Монгол улс

Утас: 75954411, 98108899, И-мэйл: bio@gyals.mn