"Гялс Био" ХХК

     “Гялс Био” ХХК нь Монголын Анагаах Ухааны Академийн Түшиц байгууллага болох “Гялс” Анагаах Ухааны төвийн охин компани бөгөөд анх 2013 онд тус төвийн дэргэд Биотехнологи Туршилт Үйлдвэрлэлийн Лаборатори (БТТҮЛ) нэртэйгээр байгуулагдсан. “Гялс Био” компани нь 2016 оны 3-р сарын 16-ны өдрөөс MNS 5524:2014-2 стандартын дагуу нянгийн хагас шингэн бэлэн тэжээлт орчин үйлдвэрлэх чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаад байна.

Хаяг: Гялс ХХК-ийн II байр, Дандарбаатарын гудамж 32, 16-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13321, Монгол улс Утас: 75954411, 91966966, И-мэйл: bio@gyals.mn

"Гялс Тех" ХХК

    "Гялс Тех" ХХК нь 2016 оны 3 сард байгуулагдсан бөгөөд Гялс ХХК ба Монголын Анагаах Ухааны Академийн Түшиц байгууллага болох “Гялс” Анагаах Ухааны төвийн охин компани юм. Манай компани нь 3D технологийг ашиглан 3D хэвлэл, 3D скэннинг, 3D зураг боловсруулах зэрэг үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэхийн зэрэгцээ 3D технологийн бүтээгдэхүүнүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, сургалт гэсэн үйл ажиллагааг явуулж байна. Бид одоогоор Бүгд Найрамдах Чех Улсын “Prusa Research” компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Пруса брэндийн 3D принтерийг захиалгын дагуу нийлүүлж байна.

Хаяг: БЗД 25-р хороо, 13-р хороолол Манлайбаатар дамдинсүрэн гудамж 86-р байр, 30 тоот 

Утас: 94991206,  99073205, И-мэйл: tech@gyals.mn