Сайн байна уу?

МУ-ын ирээдүй болсон залуу ТА улсынхаа эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна уу? Тэгвэл бид таныг Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн лаборатори болох ГЯЛС компанид ажиллахыг урьж байна.

Бид анх 20 жилийн өмнө 2 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 20 дах жилдээ 80 гаруй ажиллагчидтайгаар хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж, үйлчлүүлэгчдийн итгэл найдварыг хүлээсэн

“ ХУРДАН ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ, ЦАХИМ ” байгууллага хэмээн ард иргэдэд танигдсан билээ.

Та бидний нэг болмоор байна уу? Тэгвэл та Монголын Эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн техник технологи, ур чадвар бүхий эвсэг, эрч хүч дүүрэн хамт олон таныг хүлээж байна.

Бидний давуу тал:

1. Тогтвортой ажлын байр

  • Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн лаборатори
  • Хамгийн олон жил буюу 20 дах жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

2. Сурч хөгжих боломж

  • Сүүлийн үеийн технологи бүхий сургалтын бааз,
  • Олон улсын арга техник
  • Сурч хөгжих таатай орчин
  • Хөрвөх чадвар эзэмших

3. Мэргэшсэн хүний нөөц

  • Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн удирдлага
  • Мэргэшсэн, чадварлаг эвсэг баг хамт олон
  • Ажилтнуудыг авьяас чадвар, цаг завыг зөв зарцуулах клубтэй

4. Ямагт тэргүүлэгч

  • Олон улсын лабораторийн стандартыг нэвтрүүлэгч
  • Салбартаа тэргүүлэгч

Нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

Та ЭНД дарж анкет татаж авна уу!