​“Лабораторийн оношлогооны дэвшил” - 05 сургалт, семинар /2013 он/

“Гялс” ХХК, Франц улсын CHROMagar компанитай хамтран зохион байгуулав. 

МАУА-ийн түшиц байгууллага “Гялс” Анагаах ухааны төв, ХХК санаачлан “Лабораторийн оношилгооны дэвшил” сургалт-семинарийг 1998, 2008, 2011, 2012, 2013, 2014 онуудад анагаахын эмч, шинжээчдэд лабораторийн оношилгооны Дэлхий дахины болон Монгол улс дахь шинэ соргог, дэвшилтэт хөгжлийн ололтыг танилцуулах зорилготой энэхүү сургалт семинар тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаа болон төлөвшиж, зөвхөн эрүүл мэндийн салбарынхан төдийгүй, мал эмнэлэг, хүнсний үйлдвэрлэлийн төлөөллийг хамрах чиг хандлагатай болсон байна.