“Лабораторийн оношлогооны дэвшил" -04 сургалт семинар болов

“Гялс” Ангаах ухааны төв Монголын Анагаах Ухааны Академтай хамтран “Лабораторийн оношлогооны дэвшил” сургалт, семинарыг зохион байгуулж ирсэн сайхан уламжлалтай билээ. Энэ сургалт семинарийн дөрөвдэх нь “Лабораторийн оношлогооны дэвшил" - 04 нэрийн дор 2012 оны 6-дугаар сарын 25-26-нд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн сургалт семинарийг “Гялс” төв, МАУА, ХӨТМҮХ, ХӨСҮТ, ЭМЯ-ны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, 100 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо. (Зураг 1)

(Зураг 1) “Лабораторийн оношлогооны дэвшил" -04 сургалт, семинарт оролцогчид 2012 оны 6-дугаар сарын 25, ХӨСҮТ, Улаанбаатар хот.

Сургалт семинарийн эхний өдөр МАУА-ийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа, ТҮТ-ийн вирүс судлалч, биологийн ухааны магистр Ч.Майцэцэцг нар “Мультиплекс бодит-хугацааны ПГУ-ын FTD тогтолцоог амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлж, дүйн тодорхойлоход ашиглаж буй туршлагаас”, ХБНГУ-ын “Хайн Лайфсайнс” компаний эрдэм шинжилгээний зөвлөх, доктор А.Хиллеманн “”Хайн Лайфсайнс компаний ПГУ-д суурьласан оношлогооны бүтээгдэхүүнүүд”, “Гялс” Анагаах ухааны төвийн гүйцэтгэх захирал, доктор Н.Наранбат, ЭМШУИС-ийн багш, магистр Г.Өлзийжаргал нар “Хепатитийн В, С вирүсийн халдварын эмчилгээнд тавих лабораторийн хяналт”, БНХАУ-ын Хонг Конг дахь ДиагКор компаний ахлах судлаач, магистр Лай-он Чу “Бэлгийн замын халдвар үүсгэгчийг илрүүлэх, хүний папилломын вирүсийн генотип тодорхойлох нэвчүүлэн эрлийзжүүлэх арга”, БНСУ-ын “Сийжен” компаний, гүйцэтгэх захирал, доктор Хае-жүүн Парк “Мультиплекс бодит-хугацааны ПГУ-ын шинэ концепци”, ХБНГУ-ын Борстел дахь Судалгааны төвийн Микобактерийн лавлагаа лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Хиллеманн “Сүрьеэгийн хяналтыг дэмжих шинэ молекул технологи”, БНХАУ-ын “Майндрай” компаний мэргэжилтэн, магистр Филипп Лию “Гурван хэмжээст SF технологи: хематологийн автомат анализаторийн шинэ үе” гэсэн сэдэвт лекцүүд уншлаа.

Сургалт семинарийн хоёрдох өдөр оролцогсодыг 4 бүлэг болгон хувааж, “ДиагКор” компаний бэлгийн замын 12 халдварын үүсгэгчийг нэг сорьцноос илрүүлэх нэвчүүлэн эрлийзжүүлэх арга, “Хайн Лайфсайнс” компаний сүрьеэгийн үүсгэгч болон түүний эмэнд тэсвэржилтийг ДНХ эрлийзжүүлэх туузан оношлуураар илрүүлэх арга, “Сийжен” компаний ПГУ-ын шинэ концепцид үндэслэсэн моноплекс болон мультиплекс аргууд, “Майндрай” компаний шинэ үеийн биохимийн автомат анализатораар шинжилгээ хий аргуудыг тус бүр нэг цагаар лабораторийн нөхцөлд үзүүлэх сургалт хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогсодын талархлыг хүлээлээ (Зураг 2-5). Сургалт-семинарт оролцсон 80 эмч 1.5 кредит-цагийн сургалтад хамрагдсан гэрчилгээ авлаа.

(Зураг 2) БНСУ-ын "Сийжен" компанийн бүтээгдэхүүний танилцуулга. 2012 оны 6 дугаар сарын 26 , Гялс - АУТ, Улаанбаатар хот.

(Зураг 3) БНХАУ-ын “Миндрай” компаний танилцуулга. 2012 оны 6 дугаар сарын 26 , Гялс - АУТ, Улаанбаатар хот.

(Зураг 4) Хонг Конгийн "ДиагКор" компаний танилцуулга. Гялс –СТ, 2012 оны 6 дугаар сарын 26, Улаанбаатар хот.

(Зураг 5) ХБНГУ-ын "Хайн Лайфсайнс" компаний танилцуулга. Гялс-СТ, 2012 оны 6 дугаар сарын 26, Улаанбаатар хот

Мэдээлэгч Н.Наранбат, Э.Наранзул,