“Гялс ХХК” шинэ коронавирүсийн 300 хүн/тун оношлогооны урвалжийг ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторид хандивлалаа.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар хүрээгээ тэлж 2020.02.28-ны өдрийн байдлаар нийт 45 улсад 83394 хүнд уг өвчний халдвар тархаад байна. ДЭМБ-ын зүгээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уг вирусын халдварыг “Олон улсын нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал” хэмээн зарласан бөгөөд манай улсыг эрсдэлийн “Маш өндөр” зэрэгт шилжүүлээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор “Гялс ХХК” нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн Молекулбиологийн зарим оношлогооны урвалж, оношлуурыг түншлэн авч хэрэглэдэг БНХАУ-ын Sansure компанийн IVD зөвшөөрөлтэй 300 хүн/тун оношлогооны урвалжийг ХӨСҮТ-ийн лабораторид хандивлалаа.