СОРИЛ - ТА БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТАЙ ЮУ?

СОРИЛ - ТА БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТАЙ ЮУ?

1.Таны бэлэг эрхтэн загатнаж, хорсдог уу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (2 оноо)
  • C.Тийм, гэхдээ нягталж үзэхэд миний дотуур хувцас загатнаа үүсгэж байсан учир худлаа хариулт өгч болзошгүй байна (0 оноо)

2.Таны бэлэг эрхтэн дээр ямар нэг тууралт, бижрүү үүссэн байгаа нь ажиглагдсан уу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (4 оноо)

3.Та сүүлийн нэг сарын дотор хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон уу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (3 оноо)

4.Шээх үед хорсож өвддөг үү?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (3 оноо)

5.Хэрэв бэлгийн хамтрагч тань ямар нэгэн үрэвсэлтэй юм уу өвдөж байгаа үед хамгаалалттгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдол байдаг уу? Заавал бэлэг эрхтэнээр харьцаанд орсон байх албагүй.

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (4 оноо)

6.Бэлгийн хавьталд орсны дараа хамтрагч тань шээсний замын халдвараар өвчилсөн тохиолдол бий юу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (4 оноо)
  • C.Би сайн мэдэхгүй байна, гэхдээ ... (1 оноо)

7.Та хамтрагчтайгаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохдоо бүдүүлэг аашлан цус алдах хэмжээнд хүргэж байсан удаа бий юу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (2 оноо)
  • C.Тийм, гэхдээ би ... (3 оноо)

8.Та гуравдагч орноос юм уу эсвэл хөгжиж буй орноос ирсэн явган аялагчтай хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон удаа бий юу?

  • A.Үгүй (0 оноо)
  • B.Тийм (3 оноо)
  • C.Тэгэлгүй яахав – чи тэгээд намайг үдэшлэг рүү хараал идсэн хөгжим сонсохоор явна гэж бодоо юу? (3 оноо)

Таны авсан оноо:

  • 0 оноо: Та мэдээж эрүүл байна.
  • 1-5 оноо: Та хангалттай эрүүл байгаа боловч найдвартай байх үүднээс шинжилгээ хийлгэвэл зүгээр. Зарим БЗДХ-ууд чөтгөрийн адтай хүүхэд шиг л байдаг юм.
  • 5-10 оноо: Таньд эртхэн бэлгийн замын халдварт 12 өвчин илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • 10 болон түүнээс их оноо: Биенд чинь Харийн биетүүд үржиж олширхоос өмнө тэсрэх бодис гуяндаа хавчуулаад асаачихсан нь дээр байх. /ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАНА УУ/

БЗДХ 12-ийг Хэрхэн шинжлэх вэ?

Бэлгийн замын арчдас/Үтрээ болон шээсний сүвний арчдас, эрэгтэй хүнд түрүү булчирхайн шүүрэл эсвэл үрийн шингэнээс дээж аван нэг удаагийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих хавсарсан дараах халдварууд байгаа эсхийг молекулын түвшинд буюу DNA Flow Through Hybridization (нуклейн хүчлийн шууд нэвчилтэт хибриджүүлэг) технологийг ашиглан хийдэг. Үүнд:

  • Хламид (Chlamidia trachomatis)
  • Херпес 1 (Herpes simplex virus 1)
  • Херпес 2 (Herpes simplex virus 2)
  • Хүний Папилломавирүс 6 (HPV 6)
  • Хүний Папилломавирүс 11 (HPV 11)
  • Микоплазма гениталиум (mycoplasma genitalium)
  • Микоплазма хоминис (mycoplasma hominis)
  • Заг хүйтэн (Neisseria gonorrhoeae)
  • Трихомонас (Trichomonas vaginalis)
  • Уреаплазма уреалитикум (Ureaplasma urealyticum)
  • Уреаплазма парвум (Ureaplasma parvum)
  • Тэмбүү

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Уг шинжилгээг дараах тохиолдолуудад хийлгэхийг зөвлөнө:

  • 15-65 насны бэлгийн идэвхитэй хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
  • ДОХ/ХДХВ-тэй үед
  • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
  • БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд

БЗДХ-н шинж тэмдгүүд:

  • Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
  • Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
  • Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
  • Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
  • Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
  • Халуурах
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар БЗДХ үүсгэгч илэрвэл эерэг, үгүй бол сөрөг гэсэн хэлбэрээр харагдана. Мөн нэг дор хэдэн ч үүсгэгч илрэх боломжтой юм. Үүнийг хавсарсан халдвар гэж нэрлэнэ. Эмчлэгдээгүй БЗДХ нь удаан хугацааны дараа үргүйдэл, аарцгийн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн хүзүүн хавдар зэргийг үүсгэж болзошгүй тул эрт оношилгоо нэн чухал.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авх эрсдэлт орсон тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Найдвартай оношлохын тулд 2-3 давтамжит шинжилгээг өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.