Бэлгийн замаар дамжих 14 халдварт өвчний цогц шинжилгээ

1. БЗДХ нь зөвхөн бэлгийн замаар халдварладаг уу?

Бэлгийн замаар дамжих халдварууд /БЗДХ/нь үтрээгээр, амаар эсвэл шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, судсаар мансууруулах бодис хэрэглэх, халдвартай цусаар эхээс урагт дамжин халдварладаг.

2.. БЗДХ-аас Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ABC (ТҮБ)-ын зарчмыг баримтлаарай. ТҮБ нь Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх гэсэн үгний товчлол юм. Тэвчиж чадсанаар өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хавьталд орох насыг хойшлуулах, Үнэнч байснаар бэлгийн нэг хавьтагчтай байх, бэлгэвч хэрэглэснээр БЗХӨ авахаас урьдчилан сэргийлэх гэсэн утгыг агуулна.

3. Анх удаа бэлгийн хавьталд орж байгаа хосууд БЗДХ авах боломжтой юу?

Тийм. Мөн аман сексээр амны херпес болон ХПВ халдварлах боломжтой.

4. Таны хос STD 14 халдвар авсан бол яах вэ?

Та хамтрагчаа яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Хэрэв та бэлгэвч хэрэглэдэггүй бол шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгөх хэрэгтэй.

5. БЗДХ илрүүлэх шинжилгээний хамгийн найдвартай арга юу вэ?

Нүклейн хүчилд суурьласан молекулбиологийн арга нь мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байдаг тул хамгийн найдвартай арга юм.

6. Ижил хүйстэн, Би-сексуал харилцаатай хосууд БЗДХ өвчлөх боломжтой юу?

Тийм. БЗДХ нь амаар эсвэл шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үед халдварлана.

7. БЗДХ, ДОХ адилхан ойлголт мөн үү?

Бэлгийн замаар дамжих халдварт заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, элэгний В,С вирүсийн халдвар, ХДХВ/ДОХ зэрэг орно.

8. Халуун баннд, сарын тэмдэгийн үед, бэлгийн хавьталд орсоны дараа шээвэл БЗДХ тусдаггүй? Энэ үнэн ойлголт мөн үү!

Таны биед өөр хүний шингэн болон үтрээний шүүрэл орсноор халдвар дамждаг ба энэ нь хаана, ямар үед бэлгийн хавьталд орохтой хамааралгүй зүйл юм.

9. Зөвхөн олон бэлгийн хавьтагчтай хүн л БЗДХ шинжилгээ өгөх шаардлагатай?

Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хэн бүхэн БЗДХ авсан байх магадлалтай ба БЗДХ нь нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хэнд ч халдварладаг. Та ганц хамтрагчтай хэдий ч танд БЗДХ-ын шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

10. БЗДХ нь эмчлэгддэггүй өвчин? Энэ ойлголт үнэн үү!

Ихэнхи БЗДХ нь эмчлэгддэг ба ДОХ вирүсийн халдвар нь бүрэн эдгэрэх эмчилгээ байхгүй. 

ГЯЛС АНАГААХ УХААНЫ ТӨВ ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЧАНД НУУЦЛАЛ

ЛАБОРАТОРИЙН ДЭВШИЛТЭТ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА


БЗДХ 14-ийг Хэрхэн шинжлэх вэ?

Бэлгийн замын арчдас/Үтрээ болон шээсний сүвний арчдас, эрэгтэй хүнд түрүү булчирхайн шүүрэл эсвэл үрийн шингэнээс дээж аван нэг удаагийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих хавсарсан дараах халдварууд байгаа эсхийг молекулын түвшинд буюу DNA Flow Through Hybridization (нуклейн хүчлийн шууд нэвчилтэт хибриджүүлэг) технологийг ашиглан хийдэг. Үүнд:

  •  Chlamydia trichomatis /Хламид/
    • Neisseria gonorrhoeae /Заг хүйтэн/
    • Trichomonas vaginalis /Трихомонад/
    • Бэлгийн Мycoplasm- ууд(Mycoplasm hominis, Mycoplasm genitalium)
    • Харин Ureaplasm- ууд(Ureaplam urealyticum, Ureaplasm parvum) 
    • Treponema pallidum(Тэмбүү)
    • Herpes simplex virus
    • LGV
    • Haemophilus ducreyi (Шанхройд буюу зөөлөн яр)
    • Cytomegalovirus (Цитомегаловирүс)
    • VZV (Варицелла Зостер Вирүс)

  • Хэзээ төлөвлөгддөг вэ?

    Уг шинжилгээг дараах тохиолдолуудад хийлгэхийг зөвлөнө:

    • 15-65 насны бэлгийн идэвхитэй хүмүүс
    • Жирэмсэн эмэгтэйчүүд
    • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
    • ДОХ/ХДХВ-тэй үед
    • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
    • БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
    • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд

    БЗДХ-н шинж тэмдгүүд:

    • Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
    • Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
    • Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
    • Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
    • Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
    • Халуурах
    • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

    Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

    Шинжилгээний хариугаар БЗДХ үүсгэгч илэрвэл эерэг, үгүй бол сөрөг гэсэн хэлбэрээр харагдана. Мөн нэг дор хэдэн ч үүсгэгч илрэх боломжтой юм. Үүнийг хавсарсан халдвар гэж нэрлэнэ. Эмчлэгдээгүй БЗДХ нь удаан хугацааны дараа үргүйдэл, аарцгийн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн хүзүүн хавдар зэргийг үүсгэж болзошгүй тул эрт оношилгоо нэн чухал.

    Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

    Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авх эрсдэлт орсон тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Найдвартай оношлохын тулд 2-3 давтамжит шинжилгээг өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.