"Микроскопч лаборант" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

/ Гадаад нөөцөөс /

Эрүүл мэндийн салбарт 23 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “Микроскопч лаборант " ажлын байр зарлагдлаа.

Ажлын байрны нэр: Микроскопч лаборант

Компани, алба: “Гялс” ХХК

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 10 сар 10 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 10 сар 24 өдөр

Ажлын нөхцөл:

Үндсэн цалин: Суурь цалин-700,000-900,000

Ажлын цаг: Даваа- Баасан 08:30- 17:00, Бямба: 09:00-14:30

Өсч хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах, гадаад, дотоод сургалт, дадлага, судалгаа, чадварлаг нарийн мэргэжилтэн

Тэтгэмж урамшуулал: Хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, илүү цаг, урамшуулал, төрсөн өдрийн цалинтай чөлөө, олон нийтийн арга хэмжээ гм. /

Амралт: Ээлжийн амралт, цалинтай болон цалингүй чөлөө, нийтээр амрах баярын өдрүүд, ажилтнуудын амралтын өрөө

Эрүүл мэнд: Долоо хоног тутмын спорт заал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөр хамгаалал, био-аюулгүй ажиллагаа

Компанийн уур амьсгал: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл, залуу хамт олон болон компанийн тогтвортой байдал

Жи-Клуб: Сонирхол, хобби чиглэлээр нэгдсэн дэд клубууд (спорт, урлаг, аялал, олон нийтийн арга хэмжээ, фото зураг, хоол гэх мэт)

Карьер ахих боломж: лабораторийн эмч, лабораторийн эрхлэгч, чанарын менежер, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалаврын голч дүн 2,4-с дээш
  • Био-анагаах судлаач эсвэл Лабораторийн техникч мэргэжилтэй
  • Гар чичирдэггүй
  • Багаар ажиллах
  • Тасралтгүй сайжруулах
  • Уртасгасан цагаар ажиллах боломжтой
  • Сурах, мэдэх, хийх хүсэл тэмүүлэлтэй
  • Цагийн менежмент сайтай, мэдээлэл түгээх холбох чадвартай
  • Дасан зохицох өөрчлөлтийг удирдах чадвартай

Ажил, үүргийн хуваарь:

  • Клиникийн сорьц боловсруулах
  • Өдөр тутмын шинжилгээ хийх
  • Лабораторийн баримт бичиг хөтлөх
  • Шууд удирдлагын үүрэг даалгавар биелүүлэх

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  • 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
  • 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
  • 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана,
  • 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
  • 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.

Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба

Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /