ЛОД VIII “Хүнсний аюулгүй байдалд лабораторийн оролцоо” сэдвийн дор 8 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

“Гялс” АУТөв нь 1997 оноос хойш 2 жил тутамд “Лабораторийн оношлогооны дэвшил” сургалт, семинарыг хийж ирсэн. Энэ удаагийн сургалт, семинарийг ХХААХҮЯ болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдалд лабораторийн оролцоо” сэдвийн дор 8 дахь удаагаа хүнсний салбарын 50 гаруй албан байгууллагын төлөөлөгч мэргэжилтнүүдтэй 9 илтгэгч маань өөрсдийн туршлага мэдлэгээсээ хуваалцан, амжилттай зохион байгуулагдлаа.

Аливаа улс орны хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах тогтолцооны нэг чухал хэсэг бол лабораторийн шинжилгээ юм. Ялангуяа, микробиологийн шинжилгээ нь нэн тэргүүнд тавигддаг бөгөөд уг шинжилгээнд ашиглах тэжээлт орчныг чанар, стандартын дагуу нарийн нягт бэлтгэх нь шинжилгээний үнэн бодит байдлыг баталгаажуулах боломж олгодгоороо онцлогтой. Иймээс энэхүү семинараар дамжуулан Олон улсын нянгийн тэжээлт орчны ISO11133 стандартыг танилцуулах, түүний ач холбогдолын тухай цаашлаад хүнсний аюулгүй байдлын лабораторийн шинжилгээнд тавигдах шаардлага, орчин үеийн чиг хандлага, сүүлийн жилүүдэд гарсан хоол, хүнстэй холбоотой нянгийн халдвар, тэдгээрийг илрүүлэх шинжилгээний аргачлал, хромоген тэжээлт орчны хэрэглээ зэрэг тулгамдаж буй сэдвүүдийг хөндөн ярилцаж, санал сэтгэгдлээ солилцлоо.