"Сорьц авагч" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЛБАН ТУШААЛЫН ЗАР

Эрүүл мэндийн салбарт 22 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “ Сорьц авагч " ажлын байр зарлагдлаа.

Ажлын байрны нэр: Сорьц авагч

Компани: Гялс Анагаах Ухааны төв

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 09 сар 10 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 09 сар 23 өдөр

Ажлын нөхцөл:

Үндсэн цалин: Сард 700,000₮-900,000₮

Ажлын цаг: Даваа- Баасан 08:00- 16:30, Бямба 08:00-14:00

Өсч хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах, гадаад, дотоод сургалт, дадлага, судалгаа

Тэтгэмж урамшуулал: Хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, илүү цаг, урамшуулал, байгууллагын дотоод зээл, төрсөн өдрийн цалинтай чөлөө, олон нийтийн арга хэмжээ гм. /

Амралт: Ээлжийн амралт, цалинтай болон цалингүй чөлөө, нийтээр амрах баярын өдрүүд, ажилтнуудын амралтын өрөө

Эрүүл мэнд: Долоо хоног тутмын спорт заал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөр хамгаалал, био-аюулгүй ажиллагаа

Компанийн уур амьсгал: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл, залуу хамт олон болон компанийн тогтвортой байдал

Жи-Клуб: Сонирхол, хобби чиглэлээр нэгдсэн дэд клубууд (спорт, урлаг, аялал, олон нийтийн арга хэмжээ, фото зураг, хоол гэх мэт)

Карьер ахих боломж: Шинжилгээний лаборант, лабораторийн эмч, лабораторийн эрхлэгч, чанарын менежер, тоног төхөөрөмжийн техникч, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

Био-Анагаах, Лабораторийн техникч мэргэжилтэй

Бүх төрлийн сорьц авах чадвартай

Ачаалал даах чадвартай

  • Эерэг хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Албаны болон үйлчлүүлэгчийн нууц хадгалах чадвартай
  • Цэвэрч нямбай

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Үйлчлүүлэгчдийг чиглүүлэх, авч буй үйлчилгээндээ сэтгэл хангалуун байхаар үйлчлэх
  • Сорьц авахал шаардлагатай хэрэгсэлийн дуусах хугацаа, бүрэн бүтэн байдал, сав баглаа боодлыг шалгаж хэрэглэх
  • Шаардлагатай үед гэрээт байгууллагууд руу явж сорьц авах /Салбар нэгж дээр ажиллах/
  • Албан тушаалын тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүрэг

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  • 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
  • 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
  • 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана, байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавсаргана.
  • 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
  • 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.

Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба

Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /