"Дотрын эмч" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Эрүүл мэндийн салбарт 22 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “Дотрын эмч" албан тушаал зарлагдлаа.

Албан тушаалын нэр: Дотрын эмч

Компани, алба: “Гялс” ХХК

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 08 сар 20 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 09 сар 06 өдөр

Ажлын нөхцөл:

Үндсэн цалин: Сард 750,000₮-1,500,000₮

Ажлын цаг: Даваа- Баасан 08:00- 16:30, Бямба 09:00-14:00

Өсч хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах, гадаад, дотоод сургалт, дадлага, судалгаа

Тэтгэмж урамшуулал: Хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, илүү цаг, урамшуулал, байгууллагын дотоод зээл, төрсөн өдрийн цалинтай чөлөө, олон нийтийн арга хэмжээ гм. /

Амралт: Ээлжийн амралт, цалинтай болон цалингүй чөлөө, нийтээр амрах баярын өдрүүд, ажилтнуудын амралтын өрөө

Эрүүл мэнд: Долоо хоног тутмын спорт заал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөр хамгаалал, био-аюулгүй ажиллагаа

Компанийн уур амьсгал: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл, залуу хамт олон болон компанийн тогтвортой байдал

Жи-Клуб: Сонирхол, хобби чиглэлээр нэгдсэн дэд клубууд (спорт, урлаг, аялал, олон нийтийн арга хэмжээ, фото зураг, хоол гэх мэт)

Карьер ахих боломж: Шинжилгээний лаборант, лабораторийн эмч, лабораторийн эрхлэгч, чанарын менежер, тоног төхөөрөмжийн техникч, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй байх Ахлах, тэргүүлэх, зөвлөх мэргэжлийн зэрэгтэй байвал давуу тал болно
  • Харилцааны ур чадвартай
  • Дасан зохицох, суралцах чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний анхан дунд түвшнээс доошгүй мэдлэгтэй
  • Хэрэглээний программ бүрэн ашиглах, Интернэтийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих чадварыг эзэмшсэн
  • Хүнлэг, энэрэнгүй, өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, шийдэмгий, тууштай, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Идэвх санаачилгатай, нямбай, харилцааны ур чадвартай байх.

Ажил, үүргийн хуваарь:

  • Үйлчлүүлэгчийг кабинетэд хүлээн авах, асуумж авах, үзлэг хийх, холбогдох маягт, баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлөх
  • Зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйлдийн стандарт, удирдамжийн дагуу оношлогоо, эмчилгээг хийх, шаардлагатай лабораторийн шинжилгээ төлөвлөх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгээс шалтгаалсан халдварын дэглэм, зааврыг мөрдөх
  • Жижүүр эмчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэх
  • Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, эмчилгээ, оношлогоо, үр дүн/шинжилгээний хариу/эрсдэл, хүндрэлийн талаар үйлчлүүлэгч, түүний ар гэрт энгийн ойлгомжтой хэллэгээр тайлбарлах, зөвлөгөө өгөх
  • Эмнэлгийн хуудас бичиж, эрхлэгчээр баталгаажуулан үйлчлүүлүүлэгчид олгох
  • Үйлчлүүлэгчид эрүүл аж төрөх ёс, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зөвлөгөө өгөх
  • Байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох
  • Нэгжийн үйл ажиллагааны хүрээнд их эмчээр ээлжлэн ажиллах

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  • 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
  • 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
  • 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана, байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавсаргана.
  • 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
  • 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.

Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба

Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /