"Кассын нярав" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Эрүүл мэндийн салбарт 22 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “Кассын нярав" албан тушаал зарлагдлаа.

Албан тушаалын нэр: Кассын нярав

Компани, алба: “Гялс” ХХК, Санхүүгийн алба

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 07 сар 23 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 08 сар 07 өдөр

Ажлын нөхцөл:

Үндсэн цалин: Сард 600,000₮-700,000₮

Ажлын цаг: Даваа- Баасан 08:00- 16:30, Бямба 09:00-14:00

Өсч хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах, гадаад, дотоод сургалт, дадлага, судалгаа

Тэтгэмж урамшуулал: Хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, илүү цаг, урамшуулал, байгууллагын дотоод зээл, төрсөн өдрийн цалинтай чөлөө, олон нийтийн арга хэмжээ гм. /

Амралт: Ээлжийн амралт, цалинтай болон цалингүй чөлөө, нийтээр амрах баярын өдрүүд, ажилтнуудын амралтын өрөө

Эрүүл мэнд: Долоо хоног тутмын спорт заал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөр хамгаалал, био-аюулгүй ажиллагаа

Компанийн уур амьсгал: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл, залуу хамт олон болон компанийн тогтвортой байдал

Жи-Клуб: Сонирхол, хобби чиглэлээр нэгдсэн дэд клубууд (спорт, урлаг, аялал, олон нийтийн арга хэмжээ, фото зураг, хоол гэх мэт)

Карьер ахих боломж: Шинжилгээний лаборант, лабораторийн эмч, лабораторийн эрхлэгч, чанарын менежер, тоног төхөөрөмжийн техникч, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлийн баклавр зэрэгтэй
  • Үнэнч шударга, мэргэжлийн ёс өндөртэй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Шинэ зүйл суралцах эрмэлзэлтэй,
  • Аливаа өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай

Ажил, үүргийн хуваарь:

Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоо хураан авах

Кассын орлогын тайланг өдөр бүр гаргах

Албан тушаалын тодорхойлолтонд заасан бусад ажил үүрэг

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  • 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
  • 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
  • 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана, байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавсаргана.
  • 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
  • 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.

Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба

Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /