"Эмч төлөөлөгч" нээлттэй ажлын байр зарлагдлаа.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Эрүүл мэндийн салбарт 22 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “Эмч төлөөлөгч" ажлын байр зарлагдлаа.
Ажлын байрны нэр: Эмч төлөөлөгч
Компани, алба: “Гялс” ХХК
Ажлын зар нээсэн огноо: 2019 он 07 сар 29 өдөр
Ажлын зар хаах огноо: 2019 он 08 сар 08 өдөр
Ажлын нөхцөл:
- Цалин: Сард 700,000- 800,000
- Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил эрхлэлт /НД төлөлт, ээлжийн амралт, эрүүл мэндийн үзлэг,хөдөлмөр хамгаалал, илүү цаг, урамшуулал, хөнгөлөлт гм. /
- Ажлын байранд шаардлагатай дотоод сургалт, дадлагажуулалтын хөтөлбөр
- Мэргэжлийн ур чадвартлаг, залуу баг хамт олон
- Эерэг дулаан, эвсэг уур амьсгал
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Био-Анагаах судлаач, Молекулбиологич, Микробиологич эсвэл Хүний их эмч мэргэжилтэй
- Бакалавр болон түүнээс дээш боловсролтой
- Англи хэлний мэдлэгтэй
- Клиникийн лабораторын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдлэгтэй
- Өөрийгөө илэрхийлэх болон илтгэх ур чадвар сайтай
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
- Мэргэжлээрээ судалгаа хийх сонирхолтой
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан бол давуу тал болно
Ажил, үүргийн хуваарь:
Клиникийн лабораторын үйлчилгээний үйл ажиллагаанд албан тушаалын тодорхойлолтонд заасан үүрэг
Сонирхож буй хүмүүс:
Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.
Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:
- 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
- 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
- 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана, байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавсаргана.
- 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
- 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.
Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5
Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба
Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /