ХЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР (2019.06.28)

Хепатитийн халдвартай хүмүүсийн 80% нь үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж чаддаггүй. 

2016 оны байдлаар Хепатит В вирусийн халдвартай хүмүүсийн зөвхөн 10% нь (27 сая хүн) халдвартай гэдгээ шинжлүүлж мэдсэн байна. Эдгээрээс зөвхөн 17% нь (4,5 сая) эмчилгээ хийлгэсэн.
2017 онд Хепатит С вирусийн халдвартай хүмүүсийн 19% (13,1 сая хүн) халдвартай гэдгээ мэдэж, үүнээс 15% нь (2 сая хүн) эмчилгээнд хамрагдсан байна.
Дэлхийд 2014-2017 онд нийт 5 сая хүн Хепатит С вирусийн эмчилгээнд хамрагджээ.