Гялс Био ХХК-ий Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2019 оны 6-р сарын 10-аас 6-р сарын 25-ыг хүртлэх хугацаанд зарлаж байна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гялс Био ХХК-ий урт хугацааны болон өдөр тутмын удирдлагыг Хувьцаа эзэмшигчдийн өмнө бүрэн хариуцаж, компаний тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Биологи, Био-анагаах, Биотехнологоор магистр болон түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Компанийн стратеги болон урт хугацааны зорилго, төлөвлөгөө, бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадвартай
  • Биотехнологид суурьласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх онолын мэдлэгтэй, шинжлэх ухаанд дуртай, шинийг суралцах чадвартай
  • Манлайллын ур чадвар бүхий бизнесийн сэтгэлгээтэй, удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Асуудлыг шинжлэх болон шийдвэрлэх ур чадвартай
  • Англи хэлний аман ба бичгийн ахисан түвшиний мэдлэгтэй
  • Microsoft Office- ийн программууд дээр ажиллах чадвартай
  • Нас, хүйс харгалзахгүй
  • Урьд нь удирдах түвшиний ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

“Гялс Био” ХХК нь Монголын Анагаах Ухааны Академийн Түшиц байгууллага болох “Гялс” Анагаах Ухааны төвийн охин компани бөгөөд анх 2013 онд тус төвийн дэргэд Биотехнологи Туршилт Үйлдвэрлэлийн Лаборатори (БТТҮЛ) нэртэйгээр байгуулагдсан. “Гялс Био” компани нь 2016 оны 3-р сарын 16-ны өдрөөс MNS 5524:2014-2 стандартын дагуу нянгийн хагас шингэн бэлэн тэжээлт орчин үйлдвэрлэх чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаад байна.

Компанийн үйл ажиллагааны чиглэл:

Компани нь Монгол Улсад анхдагч гэдгээрээ онцлог бөгөөд толгой компанийн өвлүүлсэн эрхийн дагуу “ХРОМОГЕН тэжээлт орчин”-г зохион бүтээсэн Францын нэрт эрдэмтэн А.Рамбахын үүсгэн байгуулсан ХРОМОГЕН тэжээлт орчин дагнан үйлдвэрлэдэг дэлхийн цөөхөн компанийн нэг болох ХРОМагар (CHROMagar) компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. ХРОМагар компанийн хромоген тэжээлт орчин нь өсгөвөрлөгдсөн нянг шууд ялган дүйх болон зарим түгээмэл антибиотикийн даслыг өнгөөр ялган оношлох боломж олгодог орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн билээ.

Цаашид хүн, мал эмнэлгийн онош, эмчилгээ, гоо сайхны зориулалттай био-бэлдмэл үйлдвэрлэн хангах зорилт тавьж байгаа болно.

Хаяг: Гялс ХХК-ийн II байр, Дандарбаатарын гудамж 32, 16-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13321, Монгол улс

Нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс:

  • 1.Намтар,
  • 2.Төгссөн сургуулиудын диплом, сертификатын хуулга,
  • 3. Улаанбаатар хотод оршин суудгийг баталгаажуулсан Хорооны батламж,
  • Бүрдүүлж, дээрхи хаягаар “Гялс-Био” ХХК-ийн захиралтай очиж уулзах юм уу, дорхи утас, мэйлээр харилцан, материалаа өгч болно.

Утас: 75954411, 98108899, И-мэйл: bio@gyals.mn