"Ерөнхий мэргэжлийн эмч" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Эрүүл мэндийн салбарт 21 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “Ерөнхий мэргэжлийн эмч" албан тушаал зарлагдлаа.

Албан тушаалын нэр: Ерөнхий мэргэжлийн эмч

Компани, алба: “Гялс” ХХК

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 06 сар 04 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 06 сар 11 өдөр

Ажлын нөхцөл:

Үндсэн цалин: Сард 1,100,000₮-1,300,000₮

Ажлын цаг: Даваа- Баасан 08:00- 16:30, Бямба 09:00-14:00

Өсч хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах, гадаад, дотоод сургалт, дадлага, судалгаа

Тэтгэмж урамшуулал: Хөдөлмөрийн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, илүү цаг, урамшуулал, байгууллагын дотоод зээл, төрсөн өдрийн цалинтай чөлөө, олон нийтийн арга хэмжээ гм. /

Амралт: Ээлжийн амралт, цалинтай болон цалингүй чөлөө, нийтээр амрах баярын өдрүүд, ажилтнуудын амралтын өрөө

Эрүүл мэнд: Долоо хоног тутмын спорт заал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөр хамгаалал, био-аюулгүй ажиллагаа

Компанийн уур амьсгал: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл, залуу хамт олон болон компанийн тогтвортой байдал

Жи-Клуб: Сонирхол, хобби чиглэлээр нэгдсэн дэд клубууд (спорт, урлаг, аялал, олон нийтийн арга хэмжээ, фото зураг, хоол гэх мэт)

Карьер ахих боломж: Шинжилгээний лаборант, лабораторийн эмч, лабораторийн эрхлэгч, чанарын менежер, тоног төхөөрөмжийн техникч, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжлийн лицензтэй / Хүний их эмч /
  • Хүний их эмчээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Компьютер дээр ажиллах чадвартай
  • Дасан зохицох, суралцах чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай

Ажил, үүргийн хуваарь:

  • Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн анхан шатны хэмжээнд онош тогтоох
  • Түүнд шаардлагатай лабораторийн шинжилгээ төлөвлөх
  • Төлөвлөгдсөн шинжилгээний хариу тайлбарлах
  • Дараагийн шат болон нарийн мэргэжлийн эмч рүү чиглүүлэг хийх

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Янжинсүрэнхорд өөрийн өргөдлийг биеэр авчирч өгөх.

Өргөдөл өгөхөд анхаарах зүйлс:

  • 1.Байгууллагын анкетыг бүрэн бүтэн, зөв гаргацтай бөглөнө.
  • 2.Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зургаа хавсаргана
  • 3.Диплом дүнгийн хуулбар хавсаргана, байхгүй тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ хавсаргана.
  • 4.Нэмэлт сургалт дамжаанд хамрагдсан бол нотлох баримт, үнэмлэх, сертификатыг хавсаргана.
  • 5.Зайлшгүй шаардлагаар биеэр ирэх боломжгүй бол hr@gyals.mn и-мэйл хаягаар өргөдөлийг бүрэн бүтэн бөглөн илгээж болно.

Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв, Хүний нөөцийн алба

Утас: 99819682 / ажлын цагаар 08:00-17:00 /