Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр 2019

Жил бүрийн 5-р сарын 31-ны өдрийг "Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил бид "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё!" уриан дор тэмдэглэж байна. 

Хэрвээ тамхиа хаявал юу болох вэ?

  •  Та их мөнгө зарахгүй болно. Учир нь жилээс жилд засгийн газар 1 ширхэг тамхинд ноогдох татварын үнийг өсгөх замаар тамхины үнэ улам нэмэгдэж байгааг та анзаарч байгаа байх.
    • Нян бактерийн халдварт өртөх магадлал багасна.
    • Таны нойр хэвийн болно.
    • Ажлын бүтээмж чинь нэмэгдэнэ
    • Таны яс бэхжинэ
    • Псориазтай болох эрсдэл багасна
    • Гар хөлийн үзүүр хүйтэн байх зовиураас ангижрана.
    • Бага кофе ууснаар мөнгөө хэмнэх боломжтой
    • ХДХВ-ийн халдвар ДОХ руу шилжих үеийг арай уртасгах боломжтой болно. Учир нь тамхи хүний өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
    • Мөнгөө хэмнэснээр хэмнэсэн мөнгөө өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой болно.
    • Тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл тань буурах болно.
    • Үрчлээ бага үүсэх болно.
    • Ходоодны хүчил ихсэх, цээж гашуу оргих зовиур тань багасах болно.
    • Амтлах мэдрэхүй тань сэргэж, таны идэж буй хоол хүнс амттай болж ирнэ.
    • Таны үнэрлэх мэдрэхүй сэргэх болно.
    • Үс бууралтах, үс унах нь багасна.
    • Хувцас, машины бүрээсэнд чинь тамхинд түлэгдсэн цоорхой үүсэхгүй болно.
    • Ахуйн хэрэглээний усны хэрэгцээ буурна. Учир нь таны тамхины үнэр шингэсэн хувцас, цагаан хэрэглэлийг угаахад их хэмжээний ус хэрэгтэй болдог.
    • Шүдний эмнэлэг ойрхон ойрхон очих шаардлагагүй болно.
    • Ам зайлах, эвгүй үнэр дарагч уусмалд зарцуулах мөнгөө хадгалах боломжтой болно.
    • Таны шарх хурдан эдгэрэх болно.
    • Та хүүхдээ хордуулахгүй болно.
    • Цэвэршилт эхлэх нас бага зэрэг хойшилно.
    • Амьдралын сайн сайхныг илүү мэдрэх болно.