3 дахь удаагийн шинжилгээ үнэ төлбөргүй

Гялс төв Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангийн санхүүжилтээр элэгний В,С вирүсийн ачаалал тоолох шинжилгээг төлбөргүй хийж байгаа билээ. Тэгвэл тус хөтөлбөрийг дэмжих зорилгоор  манай төвөөс та бүхэндээ зориулан дараах  хөнгөлөлтүүдийг үзүүлж байна.

1. Хэрэв та ЭМД-ын сангийн санхүүжилтээр элэгний В вирүсийн  ачаалал тоолох шинжилгээг хийлгэвэл элэгний Д вирүсийн илрүүлэг шинжилгээ үнэ төлбөргүй. (Манай оронд Хепатит В вирүсийн халдвартай хүмүүсийн 60 орчим хувь нь Хепатит Д вирүсийн хавсарсан халдвартай байдаг)

2. Гялс Төвд ЭМД-н сангийн санхүүжилтээр 2 удаа Хепатит Бэ эсвэл Цэ вирүсийн ачаалал тоолуулсан үйлчлүүлэгчдийг  3 дахь тоололтын шинжилгээний төлбөрөөс 100% чөлөөлнө. (ЭБМ хөтөлбөрийн хүрээнд ЭМД-н сангийн санхүүжилтээр Хепатит Бэ эсвэл Цэ вирүсийн ачаалал тоолох шинжилгээг 2 удаа л өгөх боломжтой.  )

Та бүхэн Элэг Бүтэн Монгол хөтөлбөртөө идэвхитэй хамрагдаарай.