Хэрэв та Хепатит Бэ вирүстэй бол Хепатит Дэ вирүсийн илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдаарай.

Хэрвээ Та Хепатит Бэ вирүсийн халдвартай бол Хепатит Дэ вирүс илрүүлэх шинжилгээг заавал өгөх хэрэгтэй.

Учир манай оронд Хепатит Бэ вирүсийн халдвартай хүмүүсийн 60 орчим хувь Хепатит Дэ вирүсийн хавсарсан халдвартай байдаг.

Хепатит Дэ вирүсийн тухай зарим баримтаас дурдвал

  • 1.Зөвхөн Хепатит Бэ вирүсийн халдвартай хүн Хепатит Дэ вирүсийн халдвар авна.
  • 2.Халдварыг вирүстэй хүний цус болон бусад шингэнээр дамжуулан авдаг. 
  • 3.Жирэмсэн эхээс хүүхдэд дамжих нь бага.
  • 4.Харин Дэлхий дахинд Хепатит Бэ вирүсийн архаг халдвартай хүмүүсийн 5% нь Хепатит Дэ вирүсийн халдвартай байна. Энэ нь ойролцоогоор 15- 20 сая хүн юм. Мөн зарим орнууд Хепатит Дэ вирүсийн тархалтын хувиа эцэслэн тогтоож чадаагүй байна. 
  • 5. Дэлхий дахинаа, 1980- аад оноос эхлэн Хепатит Дэ вирүсийн халдварын тоо буурсан. Учир нь Хепатит Бэ вирүсийн вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотой.
  • 6.Хепатит Бэ болон Дэ вирүсийн халдвартай хүмүүст архаг элэгний үрэвсэл үүсэх эрсдэл нь өндөр байдаг.
  • 7.Одоогоор Хепатит Дэ вирүсийг эмчлэх эм худалдаанд гараагүй байна.
  • 8.Хепатит Бэ вирүсийн вакцинд хамрагдсанаар Хепатит Дэ вирүсийн халдвараас сэргийлж чадна.

Эх сурвалж:

  • 1.www.who.com HDV facts
  • 2.Гялс АУТ-н шинжилгээний үр дүн