"Сорьц авагч - Лаборант" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

НЭЭЛТТЭЙ АЛБАН ТУШААЛЫН ЗАР

Эрүүл мэндийн салбарт 21 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “ Сорьц авагч-Лаборант " ажлын байр зарлагдлаа.

Ажлын байрны нэр: Сорьц авагч-Лаборант

Компани: Гялс Анагаах Ухааны төв

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 03 сар 07 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 03 сар 18 өдөр

Ажлын нөхцөл:

  • Цалин: Сард 800,000-1,300,000
  • Ажлын цаг: Даваа- Баасан 08:00- 15:30, Бямба: 08:30-15:00
  • Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил эрхлэлт /НД төлөлт, ээлжийн амралт, эрүүл мэндийн үзлэг,хөдөлмөр хамгаалал, илүү цаг, урамшуулал, хөнгөлөлт гм. /
  • Ажлын байранд шаардлагатай дотоод сургалт, дадлагажуулалтын хөтөлбөр
  • Мэргэжлийн ур чадвартай залуу баг хамт олон
  • Эерэг дулаан, эвсэг уур амьсгал
  • Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах боломж
  • Компанийн тогтвортой байдал
  • Карьер ахих боломж: Шинжилгээний лаборант, лабораторийн эмч, лаборторийн эрхлэгч, чанарын менежер, тоног төхөөрөмжийн техникч, төслийн удирдагч, судалгааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжил: Био-Анагаахч, Лабораторийн техникч, сувилагч
  • Эерэг хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвортой ажиллах хүсэлтэй
  • Ачаалал даах чадвартай
  • Үйлчлүүлэгч, олон нийттэй харилцах сонирхолтой

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Захын судасны цус авах /нэмэлт сургалт хийгдэнэ/
  • Бэлгийн замын арчдас авах /нэмэлт сургалт хийгдэнэ/
  • Бактериологийн сорьц авах /нэмэлт сургалт хийгдэнэ/
  • Албан тушаалын тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүрэг

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Солонгод өөрийн өргөдлийг hr@gyals.mn и-мэйл хаягаар эсвэл өөрийн биеэр ирж өгч болно. Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв,

Утас: 89046077 / ажлын цагаар 08:00-17:00 /