Эмэгтэй та мэдэх үү?

Умайн хүзүүний хавдар үүсгэгч олон хүчин зүйл байдгийн нэг нь ХПВ (Хүний Папиллома Вирүс) юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг умайн хүзүүний хавдрын 93%-ийг ХПВ үүсгэдэг. Манай улсад 2008-2017 онуудад умайн хүзүүний хорт хавдраар жилд дунджаар 400 гаруй эмэгтэй шинээр өвчилж дээрх шалтгааны улмаас 140 гаруй эмэгтэй нас барсан. Тус хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 2-рт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлоор 3-рт, нас баралтаараа 5-рт эрэмбэлэгджээ. Иймд уг вирүсийн халдвар байгаа эсэхийг тодорхойлох нь умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх болон эрт эмчилгээ эхлэх, дараагийн шатны эсийн шинжилгээ хийлгэх гол үндэслэл бөгөөд Гялс-д ХПВ-ийн хамгийн түгээмэл тохиолддог 28 генотип буюу хэвшинжийг тодорхойлж байна. ХПВ-ийн халдвар нь зөвхөн эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдэд хүртэл хавдар үүсгэж болохыг хүмүүс сайн мэддэггүй. Иймд таны нөхөр болон найз залуу ч мөн энэхүү шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.