"Лаборант" нээлттэй ажлын байр зарлагдлаа.

Эрүүл мэндийн салбарт 21 жилийн турш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторийн дэвшилтэт технологи, шинэлэг байдлыг тогтвортой нэвтрүүлэгч “Гялс” ХХК-д бидний алсын хараа, мөрөөдөлд хамтдаа алхах, өөрийгөө дайчлах, сорих, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ “ Лаборант " ажлын байр зарлагдлаа.

Ажлын байрны нэр: Лаборант

Компани: Гялс Анагаах Ухааны төв

Ажлын зар нээсэн огноо: 2019 он 01 сар 28 өдөр

Ажлын зар хаах огноо: 2019 он 02 сар 18 өдөр

Ажлын нөхцөл:

  • Үндсэн цалин: Сард 500,000- 600,000
  • Ажлын цаг: Даваа- Баасан 08:30- 17:00
  • Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил эрхлэлт /НД төлөлт, ээлжийн амралт, эрүүл мэндийн үзлэг,хөдөлмөр хамгаалал, илүү цаг, урамшуулал, хөнгөлөлт гм. /
  • Ажлын байранд шаардлагатай дотоод сургалт, дадлагажуулалтын хөтөлбөр
  • Мэргэжлийн ур чадвартай залуу баг хамт олон
  • Эерэг дулаан, эвсэг уур амьсгал
  • Дотоод төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, удирдах боломж
  • Компанийн тогтвортой байдал

Ажлын байранд тавигдах шаардлага:

Био-Анагаах, Лабораторийн техникч мэргэжилтэй

  • Эерэг хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвортой ажиллах хүсэлтэй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Шинжилгээтэй холбоотой баримт бичиг боловсруулах
  • Албан тушаалын тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүрэг

Сонирхож буй хүмүүс:

Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Солонгод өөрийн өргөдлийг hr@gyals.mn и-мэйл хаягаар эсвэл өөрийн биеэр ирж өгч болно. Өргөдлийг татах http://gyals.mn/index.php/site/page/5

Гялс Анагаах Ухааны Төв,

Утас: 89046077 / ажлын цагаар 08:00-17:00 /