Q: ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ УРЬДАЛ БЭЛТГЭЛ:

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ҮНЭН ЗӨВ ГАРАХ ЭСЭХ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ШИНЖИЛГЭЭНИЙ УРЬДАЛ БЭЛТГЭЛИЙГ ХИР ХАНГАСНААС ИХЭЭХЭН ХАМААРНА. ИЙМЭЭС ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ГЭЖ БУЙ ХҮН БҮР ТУХАЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМААРАХ УРЬДАЛ БЭЛТГЭЛИЙГ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

1. Шээсний ерөнхий болон дэлгэрэнгүй шинжилгээний урьдал бэлтгэл

  • Шөнийн турш үүсч давсганд хуримтлагдсан өглөөний шээсийг шинжилгээнд авна.

2. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд үйлчлүүлэгчийг бэлтгэх

  • Судасны цусыг өглөө өлөн байх үед авах нь зохимжтой. Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хоногийн аль ч үед авч болно.
  • Цус өгөхөөс өмнө үйлчлүүлэгч 15 минут орчим тайван байна.
  • Шинжилгээний өмнөх өдөр архи, тамхи хэрэглээгүй, биеийн хүчний дасгал хийгээгүй, өөх тостой хоол идээгүй байна.

Нөлөөлөх хүчин зүйл:

  • Биеийн хүчний дасгал хийхэд цусны бүлэгнэлт, фибриний задрал, цусны ялтас идэвхждэг.
  • Хоол идсэний дараа цагаан эсийн тоо ихэсдэг.
  • Архи хэрэглэснээр улаан эсийн дундаж эзэлхүүн ихэсдэг.
  • Тамхи татдаг хүмүүсийн цусны карбоксигемоглобин, сийвэнгийн катехоламин ба ийлдсийн кортизолын түвшин өндөр байдаг. Эдгээр даавруудын нөлөөгөөр эозинофилийн тоо багасдаг бол нейтрофиль, моноцитын тоо ихэсдэг. Архаг тамхичдын гемоглобины хэмжээ, улаан эсийн тоо, улаан эсийн дундаж эзэлхүүн, цагаан эсийн тоо ихэсдэг.
  • Стрессийн үед цагаан эсийн тоо ихэснэ.
  • Гипервентиляцийн үед /идэвхитэй дасгал хөдөлгөөний үед/ цагаан эсийн тоо ихэснэ.
  • Зарим эмийн бодис цусны дэлгэрэнгүй шинжилгээнд нөлөөлдөг тул шинжилгээ төлөвлөсөн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Үүнд: Антибиотик, анальгетик, сульфаниламид, карбамазепин, нитроглицерин, жирэмснээс хамгаалах эм, А амин дэм, антитироид эм, гистамин, гепарин, хүнд металлын бэлдмэлүүд гэх мэт.

3. Цусны бүлэгнэлт /гемостаз/-ийн шинжилгээнд үйлчлүүлэгчийг бэлтгэх

  • Судасны цусыг өглөө өлөн байх үед авах нь зохимжтой. Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хоногийн аль ч үед авч болно.
  • Цус өгөхөөс өмнө үйлчлүүлэгч 15 минут орчим тайван байна.
  • Шинжилгээний өмнөх өдөр архи, тамхи хэрэглээгүй, биеийн хүчний дасгал хийгээгүй, өөх тостой хоол идээгүй байна.

Нөлөөлөх хүчин зүйл:

  • Биеийн хүчний ачааллын дараа эуглобулины хайлах хугацаа уртасч, фибриний задралын бүтээгдэхүүнүүд ихэсч болно.
  • Стрессийн үед фибриний задралын бүтээгдэхүүнүүд ихэснэ.
  • Зарим эмийн бодис гемостазын шинжилгээнд нөлөөлдөг тул шинжилгээ төлөвлөсөн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Үүнд: антикоагулянт: гепарин, зарим антибиотик: пенициллин, сульфаниламид, диуретик, анальгетик: парацетамол, идупрофен, жирэмснээс хамгаалах эм гэх мэт.

4. Биохимийн шинжилгээнд үйлчлүүлэгчийг бэлтгэх

  • Судасны цусыг өглөө өлөн байх үед авах нь зохимжтой. Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хоногийн аль ч үед авч болно.
  • Цус өгөхөөс өмнө үйлчлүүлэгч 15 минут орчим тайван байна.
  • Шинжилгээний өмнөх өдөр архи, тамхи хэрэглээгүй, биеийн хүчний дасгал хийгээгүй, өөх тостой хоол идээгүй байна.

Нөлөөлөх хүчин зүйл:

  • Хооллолтын байдал: Судасны цусыг өглөө өлөн байх үед авах нь зохимжтой. Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хоногийн аль ч үед авч болно. Өөх тосоор баялаг хоол идсэн үед кали, триглицерид, шүлтлэг фосфотаза ферментийн хэмжээ ихэснэ. Хоол хүнсэнд агуулагдах ханасан ба ханаагүй тосны хүчлийн харьцаа ийлдсийн холестрины хэмжээнд нөлөөлнө. Мах уургаар баялаг хоол шээсний аммони, шээсний хүчлийн хэмжээнд нөлөөлнө. Кофейнээр баялаг ундаа сийвэнд чөлөөт тосны хүчлийг ихэсгэдэг. Мөн хоолны дэглэм барьж хоолоо сойх нь шинжилгээний хариунд ихээр нөлөөлнө. Архи хэрэглэснээр цусанд агуулагдах ЛДГ, триглицерид, ӨНЛП, холестрин, ГГТ фермент, шээсний хүчил зэрэг үзүүлэлтүүд ихэсдэг
  • Биеийн хүчний дасгал, хөдөлгөөн: Биеийн хүчний дасгалын үед бодисын солилцооны идэвхжил, дасгалын өмнөх болон дараах үеийн энергийн өөрчлөлтийн үр дүнд АЛАТ, АСАТ, КФК, ЛДГ ферментийн идэвх ихэсдэг.
  • Эмийн бодисын хэрэглээ: Эмийн бодис нь ихэвчлэн элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг ба сийвэнгийн ШФ, АЛАТ, АСАТ, билирубин, сахарын ихэсгэдэг. Үүнд: ацетогексамид, аллопуринол, амино салицилийн хүчил, амфотерицин В,

Үзүүлэлт тус бүрээр авч үзвэл:

  • Сахар: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Холестрин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, 7 хоногийн өмнөөс өөх тостой хоол хүнс хэрэглэхгүй, 2 долоо хоногийн өмнөөс өөх тосны эсрэг эм, бэлдмэл хэрэглээгүй байх,
  • Триглицерид: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Альбумин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Нийт уураг: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • Билирубин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Креатинин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, мах махан төрлийн хоол хэрэглээгүй, тодосгогч бодис бүхий эм хэрэглээгүй байх,
  • Шээг: Өлөн байх, чангалуурыг 30 сек-ээс удаан тавьж болохгүй,
  • Шээсний хүчил: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх, нарны туяа ба цацраг идэвхит туяагаар шаруулаагүй байх,
  • АЛАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • АСАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Амилаза: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • ГГТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • ЛДГ: Өлөн байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • ШФ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, антибиотик, сульфаниламидын бүлгийн эм хэрэглээгүй байх,
  • Төмөр: Өлөн байх, элэг, бөөр, зүрх, шош будаа, архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байх,
  • Кали:Өлөн байх, төмс, шош, сармис, мөөг, будаа, гадил, нэрс зэргийг хүнсэнд хэрэглээгүй байх,
  • Кальци: Өлөн байх, сүү, сүүн бүтээгдэхүүн, далайн байцаа, шош, улаан манжин, самар хүнсэнд хэрэглээгүй байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Магни: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, биеийн хүчний дасгал, хүнд ажил хийгээгүй байх,
  • Натри: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,
  • Фосфор: Өлөн байх,
  • Хлор: Өлөн байх,