Бидний тухай

"Үйлчлүүлэгчид, ажилчиддаа ээлтэй олон улсын шаардлагад нийцсэн Анагаах ухааны төв болох"

Монгол орны нөхцөлд нийцтэй дэлхий дахины эрүүл мэнд, анагаах ухааны дэвшилтэт техник, технологийг судлан эзэмшиж, чанартай үйлчилгээ үзүүлэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүн амаа эрүүлжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах.

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛНЭ

  • Г авшгай
  • Я магт тэргүүлэгч
  • Л абораторийн чанартай үйлчилгээ
  • С удалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан шийдвэр гаргах
  • Чанартай, Европын стандартад нийцсэн үйлчилгээ.
  • Лабораторийн оношлогоо, эрүүл мэндийн үйлчилгээний шинэ дэвшилтэт арга, техник технологийг Монголд нэвтрүүлэхэд тэргүүлэгч байж чаддаг.
  • Лабораторийн мэдээллийн нэгдсэн Гялс систем.
  • Микробиологи, молекулбиологийн шинжилгээгээр тэргүүлэгч лаборатори.
  • Судалгаа шинжилгээний арвин туршлага.

МАУА-ийн түшиц байгууллага “Гялс” Анагаах ухааны төв, ХХК санаачлан “Лабораторийн оношилгооны дэвшил” сургалт-семинарийг 1998, 2008, 2011, 2012, 2013, 2014 онуудад анагаахын эмч, шинжээчдэд лабораторийн оношилгооны Дэлхий дахины болон Монгол улс дахь шинэ соргог, дэвшилтэт хөгжлийн ололтыг танилцуулах зорилготой энэхүү сургалт семинар тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаа болон төлөвшиж, зөвхөн эрүүл мэндийн салбарынхан төдийгүй, мал эмнэлэг, хүнсний үйлдвэрлэлийн төлөөллийг хамрах чиг хандлагатай болсон байна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гарчиг дээр даран сонирхоно уу!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 01 сургалт, семинар /1998 он/

"Гялс" ХХК, Францын "БиоМерью" компанитай хамтран зохион байгуулав.

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 02 сургалт, семинар /2008 он/

МАУА, Монголын “Гялс” ХХК, Францын “БиоМерью”, БНСУ-ын “Бионеер” компанитай хамтран зохион байгуулав.

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 03 сургалт, семинар /2011 он/

“Гялс” ХХК, Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл Мэндийн Төслийн удирдлага хамтран зохион байгуулав.

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 04 сургалт, семинар /2012 он/

“Гялс” XXK, ЭМЯ-ны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөл, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо (ХӨТМҮХ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв (ХӨСҮТ ) хамтран зохион байгуулав.

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 05 сургалт, семинар /2013 он/

“Гялс” ХХК, Франц улсын CHROMagar компанитай хамтран зохион байгуулав.

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 06 сургалт, семинар /2014 он/

“Гялс” ХХК, ЭМЯ-ны нян судлал, эх барих эмэгтэйчүүд судлал болон эмнэлгээс шалтгаант халдварын мэргэжлийн зөвлөлүүд хамтран зохион байгуулав.

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

“Лабораторийн оношлогооны дэвшил” - 07 сургалт, семинар /2017 он/

Энэхүү сургалт, семинарт тавигдсан илтгэлүүдийн товчлолийг ЭНД ДАРЖ үзнэ үү!



                     Гүйцэтгэх захирлын мэндчилгээ                 ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Гялс” ХХК-ийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллахаар шийдсэн Танд баярлалаа.

Монголчууд 1997 оноос “Гялс” лабораторийг мэддэг болсон. Бид үйлчлүүлэгчиддээ чанартай, хөнгөн шуурхай, зөв боловсон үйлчилж, дэлхийн шинэ дэвшилтэт техник технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэхийн төлөө "ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛНЭ” гэсэн уриан дор ажиллаж ирлээ. Монгол Улсын хөгжил, мандан бадрахад эрүүл саруул хүн юу юунаас чухал үнэ цэнэтэй билээ. Тиймээс манай хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гар бие оролцон, дэлхий дахинд нэвтэрч байгаа шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулах, өөрсдийн шинэ арга барилыг бий болгохын төлөө шургуу ажилласаар байна. Бидний амжилтын гол түлхүүр бол эвсэг, сэтгэл санаа нэгдсэн, эрч хүчтэй, мэдлэг чадавхитай манай хамт олон юм. Нөгөө гол хөдөлгөөгч хүч бол манай үйлчилгээг үргэлж авч байдаг иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллага, хамт олон юм.

Бид ЧАНАРЫГ эрхэмлэн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм болгон ажиллаж байсан, ажиллаж байгаа, ажилласаар байx болноо.

 Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе!

                                                          “Гялс” ХХК-ний Гүйцэтгэх Захирал 

                                                               Дэд Профессор Н. Наранбат


ҮЙЛЧИЛГЭЭ

“ГЯЛС” АНАГААХ УХААНЫ ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  • Эмнэлзүйн лабораторийн бүх төрлийн шинжилгээ

8 төрлийн 125 шинжилгээ 300 гаруй үзүүлэлт

  • Насны бүлэг, хүйсээс хамаарсан урьдчилан сэргийлэх багц шинжилгээ

17 төрлийн зорилтот багц шинжилгээ

  • Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
  • VIP үйлчилгээ (75771155)
  • Багажийн шинжилгээ
  • Үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, хяналт

Гялс "Шинийг эрэлхийлнэ" 

Гялс Анагаах Ухааны төвийн нийт хамт олон